Ж.Энхбаяр: Ан-ын гаргасан шийдвэрийн үр дагаврыг ард түмэн л үүрнэ

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.


-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын дээд байгууллага Засгийн газрын асуудлыг шийдэж, сайд нарыг танхимаас гаргахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Гэвч Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргах ёстой гэж үзсэн хэвээр байна. Та үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Гаднын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийн болон улс төрийн байдлыг анхааралтай ажиглаж байна. Эдийн засгийн байдал ч тун муу байгаа. Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай, гадаад валютын цэвэр нөөц үндсэндээ шавхагдсан. Засгийн газрын бондын өр дөрвөн их наяд руу дөхөж явна. Аж ахуйн нэгжийн болон арилжааны бан- куудын төлөх өр “хоолойн дээр хутга тавих” хэмжээнд байгаа. Зөвхөн энэ жилийн хувьд л гэхэд аж ахуйн нэгжийн төлөх өр нэг тэрбум 300 сая ам.долларт хүрсэн. Засгийн газрын дотоод бондын хүү 500 тэрбум төгрөгт хүрлээ. Үндсэндээ дотооддоо хөрөнгө оруулалт хийх чадавх төсөвт байхгүй. Урсгал зардлаа л дөнгөж санхүүжүүлж байна. Ерөнхий сайдын гадагшаа хөрөнгө босгохоор явсан 4-5 айлчлал үр дүн муутай болсон. Ялангуяа АНУ-д болсон ОУВС-гийнхантай хийсэн яриа хэлэлцээрээс дүгнэхэд гадаадынхан Монголын өнөөгийн байдалд таагүй хандаж байгаа нь тодорхой байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын бус тусламжийн хэлбэрээр бага хэмжээний мөнгө авах боломж үлдсэн гэдэг нь харагдаж байгаа. Ийм таагүй үед АН, МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргаж байна. АН нэг бол намын үндсэн чанараа алдсан байна. Эсвэл улс төр, эдийн зас гийн бүлэглэлд зориулан гаргаж байгаа шийдвэр гэж би үзэж байгаа. Миний хувьд МАН-ыг засгаас хөөх чадвар байхгүй гэж бодож байгаа. Хөөнө гэж байна, шийд вэрээ гаргалаа л гэнэ. Гэхдээ хэрэг жинэ гэдэгт итгэхгүй байна. Улс төрийн ийм чадамж АН-д байхгүй.

-Өөрөөр хэлбэл, МАН-ын зургаан сайдыг Засгаас гаргаж чадахгүй гэж та хэлэх гээд байна уу?

-Чадахгүй. Үнэндээ Монгол Ул сын эдийн засгийн тогтвортой байд лыг хангаж байгаа гол хүчин МАН болохоос АН биш. Ийм санаачлага гаргаснаараа нөхцөл байдлын тухай туйлын муу мессежийг гадаад болон дотооддоо өгч байгаа. Сүүлийн өдрүүдэд өсч байгаа валютын ханшийн хэлбэлзлийг хүн бүхэн харж байна. Дахин хэлэхэд, эдийн засгийн хувьд туйлын ноцтой хэвээр байна. Өнөөдөр зуншлага, найр наадам гэж бужигнаж улс төр, эдийн засгаас бага зэрэг хөндийрч байгаа ч нөхцөл байдал муу байгааг мартаж болохгүй. Хагас жилийн тайлангаар хөрөнгө оруулалт тэг, бүр хасах руу орсон гэсэн мэдээ ирж байна. Ийм тоо үргэлжилсээр байна. Монголоос өдөр болгон сая сая ам.доллар гадагш гарч байгаа. Энэ мэт асуу далдаа анхаарлаа хандуулсан бол сайн байх байлаа. Ийм нөхцөл бай далд АН гаргасан шийдвэрээ хэрэг жүүлж чадахгүй байх. Хэрвээ гаргавал үнэхээр мунхаг шийдвэр болно. Эдийн засаг жолоодлогогүй болно. Эдийн засгийн хувьд яг шийд вэрлэх боломжоо алдана гэсэн үг.

-АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг 100 хувь дэмжлээ. Хэрвээ зургаан сайдыг хөөсөн тохиолдолд МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг тавих уу?

-Улс орны эрх ашиг гэж бий. Эдийн засгийн нөхцөл байдал таагүй үед ийм шийдвэр гаргах нь мун хаг хэрэг гэж би хэлсэн. Гэх дээ АН гаргасан шийдвэрээ хэрэгжүүлбэл хэрэгжүүлэг. Харамсалтай нь үр дагаврыг ард түмэн л амсана. Улс орны хөгжлийн асуудал 8-12 жилээр ухарна.

Ì.ÀËÒÀÍÖÝÖÝÃ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • MARIA (197.210.64.104)

    2021-06-01

    Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ. Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн. мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг зарахыг хүсч байна уу? Дараа нь эмч Ражтай имэйлээр холбоо бариарай: Narayanahealthcare.in@gmail.com

  • (150.129.143.203)

    2015-07-17

    UNEGUI.MN : барилгын бүх төрөлийн ажил хийнэ. www.uneguimn.com/advs/prev/4551766 2015 3-р сар 2 - ... 9928-1350. И-мэйл хаяг : Chimed_m @уаhoo.com. Огноо : 2015-03-02 15:55:03. Зарын дугаар : 4551758. Зарын IP хаяг : 202.21.124.20 ...

  • Anar (103.229.122.128)

    2015-07-17

    MAN tiim chadvartai nam mun uu hulgaich hudalch luivarchin nam munuus mun bzde . Ta nar ene olon jil uls orniig samarsanii gai harin ch balagiig ni azgui ANuurch yavaa shuu de. Ta buhen dahin tur zadagt garval 2020 ond MGLUls maani suraggui boloh baih.

  • зочин (202.21.124.20)

    2015-07-16

    АН бол арчаагүй тэнэгүүдийн нам, эдэнд ард түмэн, улс орны эрх ашиг огт хамаагүй, сандал суудлын төлөө тэцэлдсээр байтал нь улс орон унаж дууслаа, тэгээд ч улс орныг удирдах чадвар ,боловсролтой хүн энэ намд алга даа,

  • (112.72.13.222)

    2015-07-16

    Hezee ta nar ard tumnee boddog bsn hurdan zaigaa tavij uguud daraagiin ajlaa bodooch suns ni horogdoj uhetsgeelee l de.

  • oogi (103.229.122.140)

    2015-07-16

    ANhnaasa hamtrad hereggui bsn.AN~g yambi n edelsen bl yali n uuruuleed orhi.ard tumen yalln.Namar ih yum blnoo.