Жимсийг өлөн үедээ идвэл сайн

 

        Жимсийг хэзээ, яаж идэх вэ гэдэг хамгийн чухал. Гэтэл манайхан жимс иднэ гэдгийг худалдаж аваад, хальслаад, зүсээд ам руугаа хийнэ гэж ойлгодог. Зарим нь бүр угааж цэвэрлэх ч үгүй хувцсандаа хэд үрчихээд л хазаад идчихдэг. Энэ маш буруу. Одоо нэг зүйлийг төсөөлөөд үзэцгээе. Та хоёр хэрчим талх, нэг зүсэм алим идлээ гэж бодъё. Зүсэм алим ходоод руу чигээрээ орход бэлэн байхад талх үүнд саад болдог. Энэ хооронд хоол ялзарч, исэлдэн хүчил болон хувирдаг. Хэдэн минутын дараа жимс ходоодонд байгаа хоолтой холилдож хоолыг боловсруулдаг шүүс ялгаруулсанаар хоол бүхэлдээ муудаж эхэлдэг байна. Иймээс та жимсийг хоолны дараа бус заавал өмнө нь идэж заншаарай. Ходоод чинь бүр хоосон байх үедээ идэхийг хичээ. Ингэснээр та бие махбодоо шим тэжээллээр хангаад зогсохгүй жингээ ч бас хасч чадна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)