Алим холестериний хэмжээг бууруулдаг

 

        Хүний цусан дахь холестериний хэмжээг бууруулахын тулд статин хэмээх хүчтэй эмийн оронд зарим тохиолдолд алим хэрэглэж болохыг Британийн “Телеграф” сонинд өгүүлжээ. Статин хэрэглэх нь үр дүнтэй ч хоолой хорсох, дотор муухайрах, үе мөч, булчин өвдөх, цусан дахь сахарын хэмжээ буурах зэрэг сөрөг үр дагавар гардаг. Судлаачдын олж тогтоосноор зүрх, судасны эмгэг хүндрэх эрсдэл багатай бүлэгт хамаарах хүмүүс өдөр тутам алим хэрэглэснээр зүрхний шигдээсээс сэргийлэхийн тулд статин хэрэглэдэгтэй адил нөлөөтэй аж. Зүрх судасны өвчний80 гаруй хувь нь хоол хүнс, хөдөлгөөний дутагдал, тамхи, согтууруулах ундаа зэрэг гадаад хүчин зүйлтэй холбоотой тул энэ арга үр дүнтэй байх магадлалтай юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)