Ээлжит бус чуулганыг дахин зарлах уу

 

        УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээд хаасан. Тэгвэл энэ сарын эхээр ээлжит бус чуулганыг зарлаж, дахин хуралдуулахаар болсон гэх албан бус мэдээлэл байна. Ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаар нэг л асуудал хэлэлцэхээр АН төлөвлөөд байгаа гэнэ. 

 

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг тэтгэврийн насанд хүрсэн гэх хуулийн заалтыг үндэс болгож эргүүлэн татахаар ярьж байгаа аж. Ингэснээр Цэцийн дарга болон гурван гишүүний орон тоонд АН өөрийн гишүүдээ томилохоор ярилцаж байгаа гэнэ. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа АН-ын “Алтангадас” фракцад харьяалагддаг байсан нь түүнийг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн гэж үзэх улстөрчид ч бий. Тэгвэл энэ удаад Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний оронд очих гишүүдийг Ардчилсан нам “Шонхор” фракцаас томилохоор тохирсон, хөдлөөд эхэлчихсэн гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ямартай УИХ-ын ээлжит бус чуулганы тов энэ долоо хоногийн сүүлд тодорхой болох биз.

 

Б.Төгөл
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)