УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзана
- 2016-03-01
- Улс төр
- 0
Ардчилалын алтан хараацай, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт холбогдуулан түүний гэргий Б.Булганыг цагдан хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар түүний ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж өргөдөл гаргасан.
Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон ажлын хэсгийнхэн улсын прокурорын зөвшөөрлийн дагуу Б.Булгантай уулзаж түүний биеийн байдал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа талаар хяналт шалгалт хийхээр хөдөллөө гэсэн мэдээлэл байна. Энэ талаарх ажлын хэсгийн дүгнэлт ирэх долоо хоногт гарах аж.
Б.Төгөл

Сэтгэгдэл (0)