УИХ-ын даргыг халз мэтгэлцээнд дуудав
- 2016-03-01
- Улс төр
- 0

“Нэг Монгол” Төрийн бус байгууллагаас УИХ-ын дарга З.Энхболдыг “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц ” сэдвээр халз мэтгэлцээнд дуудсан байна. УИХ-ын даргатай Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Г.Занданшатарыг халз мэтгэлцүүлэхээр урьжээ. Гадаад хэргийн сайд Г.Занданшатар нь “Нэг Монгол” ТББ үүсгэн байгуулагчдын нэг юм байна. Өөрөөр хэлбэл Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцийн асуудлаар УИХ-ын дарга З.Энхболдтой халз мэтгэлцэнэ. Уг мэтгэлцээнийг гуравдугаар сарын 11-нд Мэдээлэл технологийн үндэсний паркийн хурлын танхимд 14.00 цагт зохион байгуулахаар товлосон бөгөөд энэхүү бодлогын мэтгэлцээн нь хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй юм байна.
Мөн УИХ-ын даргын зөвлөх, Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын дээд шүүх, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо, Хуульч гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа, улстөрийн намуудын төлөөллүүд оролцож асуулт асуух юм байна.
"Нэг Монгол" ТББ нь нийгэмд хөндөгдөж буй аливаа асуудлыг мэтгэлцээний зарчмаар зөвлөлдөн тэнцвэртэй мэдээллийг олонд хүргэх зорилгын дор ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал, Цэдэнбал агсны нэр төрийг сэргээх зэрэг чухал асуудлуудаар бодлогын мэтгэлцээнийг АН, МАН-ын гишүүдийн дунд зохион байгуулж байв.

Сэтгэгдэл (1)
(103.229.122.225)
Zov zandashatara naad muuga ooriig n doromjlood haya.chi ilyy shyy