Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллана
- 2016-03-02
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 2-3-нд Хөвсгөл аймагт ажиллах гэж байгаа бөгөөд өнөөдөр тус аймгийг зорьсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийнэ юм байна.
Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүн дагалдан ажиллах аж.
Б.Төгөл

Сэтгэгдэл (1)
(27.123.214.81)
*****