ХҮН-ын С.Ганбаатарыг хөөх хурал 11 цагт гэнэ

 

        Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг боловсролгүй, “Рио Тинто”-д худалдагдсан гэх мэдээлэл хэвлэлээр хөврөх болсон. Ямартай ч түүнийг тус намаас хөөх үндэслэлтэй хэмээн намын Хариуцлагын ерөнхий хороо шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг өнөөдөр намын төв хороо хуралдаж шийдвэрлэх аж. Мөн өнөөдөр 11 цагаас ХҮН-ын болон С.Ганбаатар гишүүний талаарх шинэ баримт дэлгэх хэвлэлийн бага хурал Пума зочид буудалд зарлагдсан аж.

 

ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хорооноос “ХҮН-ын даргын 2016 оны хоёрдугаар сарын 11-ны өдрийн 02 тоот тушаал болон тодорхой үйлдлүүд намын дүрэм журмыг зөрчсөн эсэх тухай” хэмээх шийдвэрт тус намын дарга С.Ганбаатарын 02 тоот тушаал нь Хариуцлагын ерөнхий хорооны тушаалыг түдгэлзүүлэхээр заасан нь ХЕХ-ны ажиллах журмын 6.2-ыг зөрчсөн, түүнчлэн удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн дүрмийн бус тушаал гаргасан хэмээн үзэж намын даргын  албан тушаалаас огцруулж өгөхийг хүссэн өргөдлийг тус намын Дундговь аймгийн намын хорооны дарга Ш.Эрдэнэбатын зүгээс гаргажээ. Мөн ХҮН-ын дарга С.Ганбаатарыг намын дүрмээ зөрчсөн гэдгийг ХЕХ нь тогтоосон шийдвэрийг гаргасныг хавсралтаас харж болох юм. Иймээс ХҮН-ын дарга С.Ганбаатарыг намаас нь хөөх тухай асуудал хурцаар тавигдах нь нэгэнт тодорхой болжээ. 

 

 

Б.Төгөл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Батаа (203.194.114.222)

    2016-03-02

    Салхин дэвүүр-Ганбаатар