Ө.Мөнхбат: С.Ганбаатарыг огцруулж оронд нь дэд дарга Б.Найдалааг сонгосон
- 2016-03-02
- Улс төр
- 0
Т.Бат-Оргил: С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээлэл үндэслэлгүй

Өнөөдөр ХҮН-ын Төв хорооноос мэдээлэл хийж, С.Ганбаатарыг намынхаа даргаас хөөсөн талаар мэдээлсэн. Түүний оронд Б.Найдалааг ХҮН-ын даргаар ажиллах болсныг мэдэгдсэн билээ. Энэ талаарх мэдээллийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Мөнхбат өнөөдөр өөрийнхөө фэйсбүүк хуудсанд мэдээлсэн. Түүний мэдээлж буйгаар ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж оронд нь дэд дарга Б.Найдалааг сонгосон байна.
Тэгвэл ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл сэтгүүлчдэд С.Ганбаатарыг намынхаа даргаас буулгаагүй гэсэн аж. Тэрбээр “Манай намын дүрэм “Намын даргыг төлөөллийн төв байгууллага буюу Намын төв хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасан байгаа. Төв хороо гэдэг нь АН-ын ҮЗХ, МАН-ын Бага хуралтай ижилхэн. Өмнөх Их хурлаараа манай нам Төв хорооны гишүүдээ 56 хүний бүрэлдэхүүнтэй байгаар шийдвэрлэсэн. Өнөөдөр НТХ-ын гишүүд гэх арваад хүн хуралдаад Б.Найдалааг намын даргаар сонгосон гэж мэдээллээ тараагаад байна. С.Ганбаатар огцроогүй. НТХ-ын гишүүд өнөөдөр сургалт, семинартай байгаа. Маргааш хурлаа албан ёсоор хийнэ” гэлээ. Мөн хууль бусаар хуралдаж намынхаа даргыг хөөсөн нөхдүүдэд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн гэв.
Үүнээс гадна тус намын удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээллийг хууль бус, үндэслэлгүй гэдгийг хэмээн цахим хэвлэлд ярилцлага өгсөн байна.
Б.Төгөл

Сэтгэгдэл (4)
ÐоÑин (82.240.207.112)
Ðөв ÑийдвÑÑ Ð³Ð°ÑгаÑан байна. ÐÑÑийн ÑÑÑÑÑ ÑÐ»Ñ ÑÓ©ÑÑ Ñ Ò¯Ð½ аÑд ÑүмÑндÑÑ Ñ Ñдлаа ÑÑина гÑдÑг байж Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ò¯Ð¹ зүйл. Явж Ñвж 2Ð´Ð°Ñ Ñ ÐлбÑгдоÑж гаÑÑ Ð¸ÑÐ½Ñ ÑÒ¯Ò¯.
Zochin (103.11.192.34)
UIH-n gishuun Uuldiin huu Shochin Munkhbat etsgiinhee buyanaar Japand surguuli tugssun teneg bas yagaa ch ugui ehkner solison teneg bas turd garah sanaatai hutgan uimuulehee zogsoo6 Zail
ÐоÑин (103.11.192.34)
УÐÐ¥-Ñн гиÑүүн аÑан Өөлдийн Ñ Ò¯Ò¯ гÑж ÑÑнÑг ÑоÑÑин ÑÑÐ³Ð¸Ð¹Ð½Ñ ÑÑ Ð±ÑÑÐ½Ð°Ð°Ñ Ð¯Ð¿Ð¾Ð½Ð´ ÑÑÑгÑÑÐ»Ñ ÑөгÑÑөн Ñ Ð¸Ð¹ÑÑн бүÑÑÑÑÑн зүйлгүй авгай ÑолÑÑон ÑÑнÑг Ñ Ñний даалгавÑÐ°Ð°Ñ Ð°Ð¶Ð»Ð°Ð°Ð´ байгааг ÑÐ¸Ð½Ñ Ð¼ÑÐ´Ð½Ñ ÑÒ¯Ò¯.
zochin (37.220.133.161)
Dalan hudalchaas salah durgui ene namiinhand hen itgeh yum be.