95 оюутан, залуучуудад бат илэрхийлэх гардууллаа

 

        Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой буюу Эх орончдын өдөр энэ сарын нэгэнд тохиосон. Энэ өдөр Монгол Ардын нам улс орон даяар шинэ гишүүн элсүүлсэн бөгөөд  нийт 3000 гишүүн элссэн аж. Мөн улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 95 жилийн ой-Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн МАН-ын хороо, нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооноос өнөөдөр 95 оюутан, залуусд тус намын бат илэрхийлэл гардуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, дэд дарга Д.Энхтөр, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Баатарзориг, нийслэлийн НАМОХ-ын тэргүүн Х.Алтаншагай, дэд тэргүүн Л.Дашдэмбэрэл нар оролцсон бөгөөд шинэ гишүүдэд нийслэлийн МАН-ын бат илэрхийлэх гардуулсан байна.

 

 

Б.Төгөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Gold (103.11.192.34)

    2016-03-04

    Улс төрийн ууган хүчин МАН-д элссэн залуусдаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье