ИЗНН АН-тай нэгдэхгүй гэв
- 2016-03-04
- Улс төр
- 0

ИЗНН-ын анхан шатны нэгжүүдийн 70 гаруй хувь нь АН-тай нэгдэхгүй, бие дааж сонгуульд оролцоно гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ИЗНН-ын нийслэлийн болон Чингэлтэй, Баянгол дүүргийн намын хорооны дарга нар өчигдөр мэдээлэл өглөө. АН-аас “Ардчиллын чиг баримжаатай намууд хамтарч сонгуульд оролцъё. Тиймээс танай нам манай намтай нэгдэх боломжтой юу” гэсэн саналыг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд ИЗНН-д тавьсан байна. Тухайн үед ИЗНН-ын удирдлагууд санамж бичигт гарын үсэг зурахдаа “Бид АН-ын тавьсан саналыг хүндэтгэлтэй хүлээж авлаа. Цаашид Улс төрийн намын тухай хууль болон намын дүрмийн дагуу нэгдэх эсэх талаар орон нутгийн анхан шатны нэгжүүдэд хэлэлцүүлэг хийнэ” гэжээ. Үүний дагуу ИЗНН-ын анхан шатны байгууллагын намын хороод хэлэлцүүлэг явуулж, урьдчилсан байдлаар дээрх шийдвэрийг гаргажээ. ИЗНН-ын нийслэлийн намын хорооны дарга Г.Мөнх-насан “Намын бүх хороодыг гуравдугаар сарын 5-ны дотор тус асуудлаар хурлаа хийж, шийдвэрээ ирүүлэхийг үүрэг болгосон. Ирсэн саналыг дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө нэгтгэж, эцсийн шийдвэр гаргана. Урьдчилсан байдлаар манай намын гишүүдийн 70 гаруй хувь нь АН-тай нэгдэхгүй, бие даасан улс төрийн хүчин байх нь зөв гэж үзлээ. Харин улс төрийн аль нэг намтай эвсч сон гуульд оролцох талаар ярил цаж байна” гэв.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (4)
ÐоÑин з (61.138.105.42)
ÐÐ-Ñн нÑÑ Ñ Ò¯Ð½Ð´ Ð½Ð°Ð²Ñ ÑнаÑан үед нÑгдÑÑ Ð½Ñ Ð±ÑÑÑÑ,зөв ÑийдвÑÑ Ð³Ð°ÑгаÑан бна.
asdsad (112.72.12.17)
Ðазино ÑоглоÑ
Zochin (150.129.143.219)
Songuulid 1-2 suudal avahaas tsaash yavdaggui murtleeyun surtei yum,hezee ene nemd humuus sanalaa tegtlee egdeg baisan yum, ugaas Zorig ardchilagch hun tuunii songolt bol ardchilal bailaa
(202.21.106.170)
Хүн намÑай нÑгдÑж манан гÑÓ©ÑÓ©Ó©Ñ Ð·Ð°Ð¹Ð»ÑÑлж аÑд ÑүмнÑÑ Ð¼Ó©Ð»Ð¶Ð»Ó©Ð³Ó©Ó©Ñ Ñөлөөлии