Шадар сайд цас зудын байдалтай газар дээр нь очиж танилцана
- 2016-03-04
- Улс төр
- 0

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Улсын Онцгой комиссын даргын хувьд байгалийн онц аюултай үзэгдэл болж байгаа Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн, Зуунмод болон бусад аймаг сумын цас зудын байдалтай газар дээр нь танилцахаар өнөөдөр орой нийслэлээс хөдлөх юм байна.
Ус цаг уурын байгууллагаас өгсөн мэдээгээр ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, төв, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх гэнэ. Өнөөдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч байгаа талаар мэдээлж байна.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч 21-26 хэм хүрнэ гэж ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлээд байна.

Сэтгэгдэл (2)
(122.201.22.65)
ÑÐ½Ñ Ñүгжил зÑÐ´Ð½Ð°Ð°Ñ Ñ ÑвÑдаа болон ÑÑÑ ÑÐ°Ñ Ð´ÑÑлÑÑд овоо мөнгө Ñ ÑÑÑ Ð°Ð²Ð°Ñ Ð±Ñ Ð´Ð°Ð°.
(27.123.214.2)
Ð¨Ð°Ð´Ð°Ñ Ñайд Ð½Ñ ÑÑÑÑганд ÑÓ©Ó©ÑÑ Ð±Ð°Ñ Ð±Ó©Ó©Ð½ заÑдал ÑиÑÑгдÑл Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð²Ð¸Ð¹ дÑÑ