М.Энхболдын үед эргээд уулздаг байжээ
- 2016-03-11
- Улс төр
- 0

Эргээд хэзээ ч уулзахгүй юм шигээр МАН, МАХН хоёр яг зургаан жилийн өмнө салж байлаа. Тэр үед нэг нам байгаагүй мэтээр бие биесээ элдвээр хэлж, МАН, МАХН гэсэн хил татан, өрх тусгаарласан.
“Эвдрэлцэхэд нэг хором, эвлэхэд мянган хором” гэдэг шиг МАН, МАХН хоёр нэг л өглөө салцгаасан. Харин эргэж гар барилцахад бүтэн зургаан жил шаардагдав. Бас С.Батболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд гэсэн гурван удирдлага дараалан солигдож байж өөд өөдөөсөө алхацгаав. МАН байгуулагдсаны 95 жилийн ой буюу “Эх орончдын өдөр” уулзаж ярилцах далим болов. Тэд нийгэмд хандаж “Эх орончдын баяр”-ын өдрийг хамтран тэмдэглэж байгаа гэж тайлбарлацгаасан боловч үнэн хэрэгтээ ойлгоцох анхны том алхмаа л хийцгээлээ. Салж биш нийлж МАН-ын баярыг тэмдэглэснээр нийгмийн анхаарлыг ч их татлаа. Сөрөг хүчнээ ч сандаргалаа. Намын гишүүдээ ч баяр баясгалантай ярих юмтай байлгалаа. Сүхбаатарын талбайд цугларсан олон нийт “М.Энхболдын үед ингээд эргэн уулздаг байжээ” гэж ярилцах нь элбэг байлаа. Энэ үг М.Энхболдыг эвийг эрхэмлэгч гэсэн имижийг бататгаж өгөх нэг шалтгаан болжээ.
М.Энхболд ойлголцлыг чухалчилсан бол Н.Энхбаяр шоуг илүүд үзэв
МАН, МАХН-ын хурлыг харахад хоёр удирдагчийн асуудалд хандах хандлагыг ажиглагчид янз бүрээр тайлбарлаад эхэлжээ. МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үг, байр суурийг харахад МАХН-тай учраа олох, ойлголцохыг илүүд үзсэн нь илэрхий анзаарагдав. Харин МАХН-ын дарга үйл явдлыг далимдуулан улс төр, шоу хийх гэсэн арга барилаар асуудалд хандаж байв. Ийм зорилгын үүднээс Н.Энхбаяр хамтарсан баярын хуралд ирсэн намын гишүүдээ сайтар цэнэглэсэн нь илэрхий анзаарагдав. Н.Энхбаяр шоронгоос суллагдах, хамтран засаг байгуулахаас эхлээд бүхий л үйл явцад АН-ынхныг чадсаар ирсэн. Тэр энэ зангаа МАН-ынхандаа ч харуулах шинжтэй байв. Харин МАН-ынхан түүнийг ихэд өөрчлөгдсөн гэж ярих болсон нь эндүү ташаа ойлголт гэдгийг баярын хурлын зарим зохион байгуулалт харуулж өгөв.
М.Энхболд хаяж явсан нөхдөө уучилсан бол Н.Энхбаяр МАХН-ын нөхдөө “чимхлээ”
МАН, МАХН-ын хуралд Н.Энхбаяр илтгэл тавихдаа бяцхан оршил хийгээд гомдол сануулга хэлэв. Тэрээр “Би удаан хугацаанд гадаадад эмчлүүлж эх орноосоо алс байж байгаад ирлээ. Албан тушаал томилогдсон хүмүүсийн зан араншин харьцааг харахад эх орноо танихгүй байлаа. Харин жирийн иргэдтэй гудамжинд тааралдахад Н.Энхбаяр гуай таны бие сайн уу гэж асуухыг харахаар эх орноо таньж байлаа” гэсэн агуулгатай үг хэлэв. Тэр энэ үгээ эрх баригч АН-ынхан, өөрийн МАХН-аас ажил албан тушаалд томилогдсон журмын нөхөддөө зориулсан хэрэг. Өөрөөр хэлбэл, МАХН-аас албан тушаалд томилогдсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын ааш аягийг харахаар эх орноо танихгүй байна гэж "дайруулсан" хэрэг гэж дайруу үгийн далд утгыг тайлагсад олон байв. Нээрээ ч Н.Энхбаярыг Солонгост хэвтэж байгаад ирэхэд МАХН-ынхан л ажил албан тушаалтай байсан шүү дээ. Тэднээсээ эх орноо олж харахгүй байсан гэж "явуулж" байна. Н.Энхбаяр ингэж өөртэй нь хамтарсан хүмүүсээ ил далдаар “чимхэж” үгээ хэлсэн юм. Харин М.Энхболд хаяад зугтаад эрх баригчидтай нийлээд явсан хуучин нөхдүүдээ уучлаад урьж хамтраад баяраа тэмдэглэж байна. Нэгэн цагт Английн Ерөнхий сайд Тони Блэйр "Бид муудаа ялагдаагүй. Урвагчдаасаа л болж ялагддаг" гэж хэлсэн шиг МАН 2012 онд муудаа АН-д ялагдаагүй л дээ. Харин МАН-аас урвасан хүмүүсийнхээ "буян"-аар ялагдал хүлээснийг сонгуулийн дүн, ард түмний яриа хоёр нотлоод өгнө. Бодит байдал ийм байхад л М.Энхболд намаа хаяж явсан нөхдөө эргэж ирэх боломжийн хаалгыг нээж өгөв.
Н.Энхбаяр эвсэх боломжийг санал болгосон бол М.Энхболд яагаад дуугарсангүй вэ?
МАН-ын дарга М.Энхболд цагаан сарын өмнө томоохон ярилцлага өгөхдөө “МАН, МАХН хоёрын нэгдлийг зөвхөн сонгууль харж ярих хэрэггүй. Энэ хоёр нам сонгуулийн өмнө ч, хойно ч бай нэгдэх л ёстой. Энэ хоёр нам нэгдэж байж л эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал хадгалагдаж, иргэдийн амьдрал сайжирна. Би МАН-ын дарга болсноосоо хойш бүх удирдлагууддаа МАХН-ынхантайгаа учраа олж ажиллах үүрэг чиглэл өгсөн” гэж дурдаж байсан. Гэтэл МАХН-тай хамтарсан баярын хурал дээрээ нэгдэх, эвсэх талаараа нэг ч үг унагасангүй. Өөрөө эхэлж алхам хийчихээд, МАХН-ынхантай нэгдэж, эвсэж болохгүй гэж ярих намынхаа нөхдийг дуугүй болгочихоод яг баярын хурал дээрээ дүгнэлт хэлсэнгүй бултав. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяраар дүгнэлт хэлүүлчихэв. Н.Энхбаяр “эрх зүйн хувьд нэгдэх боломж үлдсэнгүй. Харин эвсэж сонгуульд оръё” гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлэв. Энэ байр сууринаас харвал М.Энхболдын далд тоглолтууд чимээгүй л яваад байна.
Н.Энхбаярын сэтгэлийн үг юу байв?
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын урт илтгэл дунд эргээд уулзах боломж нээгдэж байгаад талархсан сэтгэлийн үг олон байв. Тухайлбал тэрээр "та бүхэн ааш зангаа хувиргалгүйгээр намайг, биднийг сайн сайхан тосон хүлээж авсан болоод тэр үү, ямар ч байсан би сайн мэддэг эх орондоо эргэн ирсэн байна, миний эх орон энэ мөн байна хэмээн таних сайхан мэдрэмж миний зүрх сэтгэлд төрлөө", "би энэ удаагийн баярын уулзалт ухаарал ойлголцол, баяр баясгалан авчрах ирээдүйн сайн үйл хэргийн зөв сайн эхлэл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна", "хамтдаа ойн баяраа тэмдэглэн нэг танхимд мөр зэрэгцэн сууж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье", "нэг хэсэг нь та биднийг хамтраасай гэж хүсч байхад нөгөө хэсэг нь тус тусдаа байгаасай хэмээн хүсч байгаа", "чин хүсэл эрмэлзлийнхээ хувьд бидний хооронд босгосон, нурааж дийлэхгүй тийм том хана хэрэм байхгүй гэдэгт би итгэдэг" гэх мэт анхаарал татах олон үгийг хэлэв. Түүний энэ үг МАН-ын удирдлагад, МАН-ын гишүүдэд зориулагджээ. Үнэндээ Н.Энхбаяр ч МАН-даа эргэж ирэхийг хүсч байгаа нь эдгээр үгнээс илэрхий харагдаж байна.
М.Энхболд жирийн гишүүдийнхээ хүсэмжлэлд хариу өгч чадлаа
МАН, МАХН хоёр баяраа хамтран тэмдэглэх гэсэн санаачилга монголын нийгмийн анхаарлыг татсан. МАХН-аас гарсан хүсэлтийг МАН-ын удирдлага ажил хэрэг болгов. Үнэндээ МАН-ын зарим гишүүн асуудалд таагүй хандаж байсан. Харин МАН-ын олон мянган жирийн гишүүд хамтран баяраа тэмдэглэхийг, цаашдаа хамтрахыг эрхэмлэж ирсэн. Ийм хоёр ацан шалаан дунд М.Энхболд сонголт хийлээ. Тэр удирдлагын цөөн хүний үгээр биш жирийн олон мянган гишүүний хүсэмжлэлд нийцүүлэн МАХН-тай ойлголцох алхмыг эхлүүлэв. МАН, МАХН-ынхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөд талбай дүүрэв. Соёлын төв өргөөнд хоосон суудал байтугай босоогоороо зогсох газар олдохгүй болтлоо хүмүүс цугларсан байв. Эндээс хоёр нам нэгдэх, хамтрахыг дэмжсэн жирийн гишүүдийн хүсэмжлэл их байсан нь илэрхий харагдана. Тэдний хүсэмжлэлд МАН-ын дарга М.Энхболд хариу өглөө. Харин нэгдэх эсэх нь тусдаа өөр асуудал болон үлдэв. Эх орны эрх ашгийн үүднээс МАХН хамтарч сонгуульд оръё гэж гуйвал МАН үгүй гэхгүй бололтой.

Сэтгэгдэл (7)
зоÑин (112.72.12.23)
ҮнÑн ÑÐ°Ð¹Ñ Ñ Ñдлаа Ñм биÑÐ¸Ñ Ð¼Ó©ÑÑлөө биÑÑÑн ÑÑÑгÑгдлийг аÑилгадаг Ñм байна.
ÐÑд ÑүмÑн (112.72.12.11)
ХаÑж ÑвÑан Ð½Ó©Ñ Ó©Ñ Ñ Ð³ÑÑ ÑÑ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð² дÑÑ. ÐÐÐ-Ñ Ð°Ð½ Таван Ñолгой, ÐÑÑÑолгой Ñ Ð¾ÑÑÑг Ð°Ð²Ð°Ñ Ð³ÑÑ Ð» ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑÑг Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ñгагүй болÑол Ð½Ñ Ð¶Ð¸Ð¹ÑÑнÑдÑÑ. ÐнÑнд Ðагабанди, ÐаÑÑ, ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´, ÐаÑболд бүгд л оÑолÑÑон ÑÒ¯Ò¯ дÑÑ. Сонинд Ñ Ñдлаа Ñм биÑÑÑн үед Ñ Ð°ÑиÑÑлага ÑооÑдог байÑан Ñаг өнгөÑÑ, ÑÐ½Ñ Ð·Ð°Ñгийн үед Ð±Ò¯Ñ Ñм оÑвонгооÑоо ÑÑгÑж бÑÑÑÑ Ð·Ð°Ð¼Ð°Ð°Ñ Ð±Ñдаа ÑÑÑгÑÑд одоо ÑоÑоогоо Ñ ÑÑÑж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð°Ð° болив ÑивдÑÑ. ÐÑд ÑүмÑн л Ñ Ð¾Ñ Ð¸ÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð° даа.
нам (202.9.40.125)
Ð.ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑ Ð³ÑдÑг Ñ Ò¯Ð½ гÑмÑÑ ÑÑ Ð°Ð°Ñан ÑÓ©ÑÑ Ó©Ð¼Ð´Ó©Ó© иÑÑÑ Ñг Ñ Ò¯ÑÑмжилж гÑж байгаа бол ÐÐХР-аа ÑаÑан бÑÑлган бÑÑаж иÑвÑл илүү иÑгÑл үнÑмÑилÑÑй Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ñм.Ð¥ÑÑÑв ÑÑгж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ бол Ñ Ñдал ÑÒ¯Ò¯
тиймээ (202.131.252.209)
миний бодлоор энэ шал дэмий дэ энхбаярт ерөнхий масс ямар байгаа бодолцох хэрэгтэй цэвэрээр л байвал яасийн дээ
irgen (43.242.242.59)
ene heden nuhdiin niilj,salah sonin bish,yu gej haragdaj b.na geheer niilvel turiin erh barih bolomjtoi bolno erh medleeree ulsin hurungiig harmaalna,ene tsagt naminh ni jiriin gishuud8irged BYE BYE
(122.201.31.242)
Ð.ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´Ñн ÐаÑгийн Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð¾Ð³ÑоÑлоо (2007.11.08) ÐÐÐ¥Ð-Ñн XXV Ð¸Ñ Ñ ÑÑÐ»Ð°Ð°Ñ ÑÑÑ Ð½Ð°Ð¼Ñн даÑÐ³Ð°Ð°Ñ Ð¡.ÐаÑÑ Ñонгогдож, намÑн даÑга Ð½Ñ ÐÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹ Ñайд Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð°Ñ ÑийдвÑÑлÑÑÑнÑÑй Ñ Ð¾Ð»Ð±Ð¾Ð³Ð´ÑÑлан ÐÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹ Ñайд Ð.ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´ албан ÑÑÑаалааÑаа огÑÑÐ¾Ñ Ñ Ò¯ÑÑлÑÑÑ даваа гаÑÐ¸Ð³Ñ Ð£ÐÐ¥-д албан ÑÑÐ¾Ð¾Ñ Ó©Ñгөн мÑдүүллÑÑ. Ð¢Ò¯Ò¯Ð½Ð¸Ð¹Â Ñ Ò¯ÑÑлÑийг Ó©ÑÐ¸Ð³Ð´Ó©Ñ Ð£ÐÐ¥-Ñн ТөÑийн байгÑÑлалÑÑн байнгÑн Ñ Ð¾ÑÐ¾Ð¾Ð³Ð¾Ð¾Ñ Ñ ÑлÑлÑÑÑд гиÑүүдийн 100 Ñ Ñвийн ÑÐ°Ð½Ð°Ð»Ð°Ð°Ñ Ñ Ò¯Ð»ÑÑж авÑан байна. Ð¥ÑÑалд ÑÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð³Ñн Ñ Ð¾ÑÐ¾Ð¾Ð½Ñ 13 гиÑүүн бүгд оÑолÑжÑÑ. ХÑÑлÑд зааÑÐ½Ñ Ð´Ð°Ð³ÑÑ Ñүүний Ó©Ñгөдлийг ÑÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð³Ñн Ñ Ð¾Ñоо 48 ÑÐ°Ð³Ñ Ð±Ð°Ð³Ñаан Ñ ÑлÑлÑÑÑн бөгөөд дүгнÑÐ»Ñ Ð½Ñ Ð³Ð°ÑÑÐ½Ð°Ð°Ñ Ñ Ð¾Ð¹Ð¶ ажлÑн гÑÑван өдÑийн доÑÐ¾Ñ Ð£ÐÐ¥-Ñн ÑÑÑÐ»Ð³Ð°Ð½Ð°Ð°Ñ ÑÑÑÑлÑн ÑийдÑÑ ÑÑиÑÑай. ÐÐ½Ñ Ð´Ð°Ð³ÑÑ Ð£ÐÐ¥-Ñн ÑÑÑÐ»Ð³Ð°Ð½Ñ Ð½ÑгдÑÑн Ñ ÑÑалдаан Ó©Ð½Ó©Ó©Ð´Ó©Ñ Ð±Ð¾Ð»Ð¶Â Ð°ÑÑÑдлÑг Ñ ÑлÑлÑÑÑд ÐаÑгийн газÑÑг огÑÑÑÐ»Ð°Ñ Ð°Ð°Ñ Ñанал Ñ ÑÑÐ°Ð°Ñ Ð°Ð´ 49 гиÑүүн оÑолÑож, 91.7 Ñ ÑÐ²Ñ Ð±ÑÑÑ 44 гиÑүүний ÑÐ°Ð½Ð°Ð»Ð°Ð°Ñ Ð.ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´Ñн ÑÑÑгүүлж бÑй ÐаÑгийн газÑÑг бүÑÑн бүÑÑлдÑÑ Ò¯Ò¯Ð½ÑÑÑ Ð½Ñ Ð¾Ð³ÑÑÑÑÐ»Ð°Ñ Ð°Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ñон байна. ÐаÑаагийн ÐаÑгийн газÑÑг ÑомилÑол ÑÐ°Ð½Ñ Ð¸Ð¼Ñн гиÑүүд Ò¯Ò¯ÑÑг гүйÑÑÑгÑгÑÑÑÑ Ð°Ð¶Ð¸Ð»Ð»Ð°Ñ Ñм байна. ÐаÑгийн газÑÑг огÑÑÑÑÐ»Ð°Ñ Ñг УÐÐ¥-Ñн гиÑүүн Ð.Сономпил, Ð¥.ÐаÑÑÑлга, С.ÐÑгонбаÑÑ, Ð.ÐÑдÑнÑбаÑ, Ц.Ð¡Ò¯Ñ Ð±Ð°Ð°ÑÐ°Ñ Ð½Ð°ÑÑн Ñаван гиÑүүн дÑмжÑÑгүй ажÑÑ.
Ð.ÐаÑнаÑан (202.179.10.94)
ÐвÑÑÑ , нÑгдÑÑ Ð¸Ð¹Ð³ ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑ Ñ ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´ Ñ ÐиÑийн гиÑүүд Ñ Ñ Ò¯ÑÑ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° ХаÑин ÐÐÐ, ÐÐÐ¥Ð-д ÑлангÑÑа ÐÐÐ-д байгаа УÐÐ¥,ÐаÑÐ°Ð³Ñ ÑÑÑÐ³Ð°Ñ ÑониÑÑ Ð¾Ð»Ð´Ð¾Ð¾ Ñ Ó©ÑлөгдÑөн завÑаÑÑн гÑÑ ÑÑÑ Ñ Ð¾ÑÑингÑÑдад Ñийм Ñ Ò¯ÑÑл Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ дÑÑ.