О.Баасанхүү: Ерөнхий сайд ямар ч хариу өгөөгүй

 

        Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөхгүй байна. Тиймээс мэтгэлцэх товыг хойшлуулсан” гэв. Түүний Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээн энэ сарын 12-ны 19.00 цагт товлогдсон байсан юм. Ийн уг мэтгэлцээнийг 14 хоногоор хойшлуулж энэ сарын 23-нд хийх юм байна. Мөн Ерөнхий сайдыг товлосон хугацаанд хариу өгөхгүй бол ирэх сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр Ерөнхий сайдаас “Яагаад мэтгэлцээнд ирээгүй вэ” гэдэг асуултад хариулт авна. Хэрэв мэтгэлцээндээ ирэх юм бол хуримтлалын сан бүрдүүлэх бодлого болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар асуулт асуух гэнэ.

 

 Б.Төгөлдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)