ХҮН нэг тамгатай. Тамга нь Б.Найдалаад байгаа гэнэ
- 2016-03-10
- Улс төр
- 0

Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний нам хөнжил дотроо хөлөө жийлцсэнээс болж хоёр хуваагдаад байгаа билээ. Тодруулбал, тус намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон шинээр томилогдсон намын дарга Б.Найдалаа гэсэн хоёр “туг”ын доор хуваагдаад байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт энэ хоёр фракц тус тусдаа Намын төв хороогоо хуралдуулсан юм. Эхний өдөр Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын үүсгэн байгуулагчид Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалааг намын даргаар сонгож, С.Ганбаатарыг намын даргаас нь чөлөөлсөн юм. Мөн энэ үеэрээ Б.Найдалаад алга болсон гэгдээд байсан тамга, тэмдэгээ гардуулж өгсөн. Харин маргааш нь товлосон ёсоор С.Ганбаатарын талынхан Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалаа нарын гурван гишүүнээ тус намаас хөөсөн. Ингээд ХҮН хоёр даргатай болсон бөгөөд хэн нь жинхэнэ дарга гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл тэдний маргааныг Улсын дээд шүүх хагалахаар болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, тус намаас С.Ганбаатарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Мөн нөгөө талынхан нь Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэхээр дээд шүүхэд хүсэлт явуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын дээд шүүх уг асуудлыг хэзээ хэлэлцэх товоо гаргаагүй байгаа аж. Ямартаа ч ХҮН Улсын дээд шүүхийн хаалгыг татсан. Тэгвэл тус намын үүсгэн байгуулагчдын нэг, намын дарга Б.Найдалаа нэгэн цахим хэвлэлд ярилцлага өгчээ.
Энэ үеэрээ “Хяналтын төв байгууллагаас гаргасан дүгнэлт, шаардлагыг С.Ганбаатар гишүүн тухайн үед дарга байхдаа биелүүлээгүй. Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Хяналтын байгууллагыг тараах, түдгэлзүүлэх тухай байж болзошгүй шийдвэр гаргасан. Намын ёсзүйн андгайгаа зөрчсөн, хуйвалдаан зохион байгуулалцсан, гишүүдээ хуурсан. Тийм учраас дарга байх боломжгүй. Хуулийн дагуу, Хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийн дагуу намын Төв хороо шийдвэрээ гаргасан” гэв. Мөн тэрбээр “С.Ганбаатар гишүүнтэй олон удаа уулзах гэж оролдсон. Би болон манай нөхөд даргын суудлын төлөө тэмцээд байгаа юм биш. С.Ганбаатар гишүүнийг дарга болгоё гэхэд би дэмжсэн, бусад нөхдөө ч ятгасан. Намд нэгдсэн бол дүрэм, журмаа баримталдаг байх ёстой. Дарга байна уу, цэрэг байна уу дүрэм, журмаа баримтлаагүй бол хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн юм. Үүнээс гадна тус намын тамгыг тойрсон хэрүүл байдаг. Тэгвэл Б.Найдалаа тус нам нэг тамгатай тухайн тамга өөрт нь байгаа. Тэр тамгыг хүчингүй болгоод ч юм уу, дахиж хийлгэсэн бол хууль зөрчсөн, авлигатай холбоотой асуудал болно гэжээ. Үүнээс гадна “Хөдөлмөрийн Үндэсний намыг 2011 онд бүртгүүлсэн. Энэ намыг анх байгуулахад С.Ганбаатар гишүүн ямар нэгэн байдлаар оролцоотой байсан нь үнэн. Өөрөө бол үгүйсгэдэг” гэсэн байна. Мөн С.Ганбаатартай уулзах гэж хэд, хэдэн удаа оролдсон. Нэг удаа Архангай хүртэл чулуу хөөлгөсөн. Юунаас айгаад гишүүдээ тансаг буудалд буулгаад, хамгаалаад байгааг ойлгохгүй байна. Хаанаасаа тийм их мөнгө гаргаад байгаа юм. Хэвлэлийн бага хурал хийчихээд С.Ганбаатар гишүүн манай гишүүдээс зугтаад гарсан. Юунаас айгаад, зугтаад байгаа юм бэ гэж ярьжээ.
Б.Төгөл

Сэтгэгдэл (13)
Ñ Ð° Ñ Ð° Ñ Ð° (202.9.42.2)
Ñ Ñнд Ð½Ñ Ð¸ÑгÑÑ Ð¸Ð¹Ð½ бүү мÑд дÑÑ. залÑÑÑÑÑдаа дÑмжÑе гÑж бодож бÑал ÑÑ Ð±Ð¾Ð»Ð³Ð¾ÑÐ¸Ñ Ð²Ð¾Ð¾Ð¾Ð¾Ð¾.
Jack (202.21.106.131)
Tanai sait boliochee MANAN giin tagnuuluudaa
(202.21.106.131)
Ðайдалаа гÑÐ³Ñ ÑагнÑÑл байÑан Ð½Ó©Ñ Ó©Ñ Ñ Ð°Ð°Ð½Ð°Ð°Ñ Ð³Ð°Ñаад иÑвÑÑ. ÐÑай ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑ, Ð.ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´, Сү ÐаÑболд, ÐаÑÑÑогÑ,С.ÐаÑÑ Ð½Ð°ÑÑн бÑÑÐ½Ñ Ð½Ð¾Ñ Ð¾Ð¹ Ð±Ð¸Ñ Ð±Ð¸Ð·...
ÐÑÑ Ð¾Ð½ (103.57.93.11)
ÐанбааÑÐ°Ñ Ð±Ð¾Ð» зÑгÑÑÑ Ð» гÑÐ´Ð°Ð¼Ð¶Ð½Ñ Ð½ÑÑгай Ðлбан еÑÐ½Ñ ÑанÑаажÑин ХаÑин ÑÐ½Ñ Ð·Ð°Ð»ÑÑ Ð±Ð¾Ð» намÑг Ð°Ð²Ñ Ñвж болно
Ygf (202.9.40.42)
Dorjhand Naidlaa nar bol egch duusiin huuhduud Nam tsus oirtoltoos edniig yavsnaar hamgaalagdav
Fyh (202.9.40.42)
Ene nuhriig yavsnaar nam tseershsen
аÐÑ (202.9.40.42)
Ðкк Ð¥ÑлгайÑ
(202.179.24.19)
Ene Naidlaa gegch HUNamiig zadlah uuregtei MANAN-iin tagnuul haanaas garaad irewee,
Ð¥ÐÐ (202.9.40.42)
ТÑамга Ð°Ð²Ñ Ð·ÑгÑааÑан намÑн за андгайг ноÑÑой зөÑÑÑөн ÑÑл ÑÑÑ Ð½Ð°Ð¼Ð°Ð°Ñаа Ñ Ó©Ó©Ð³Ð´Ñөн Хүн Ð½Ð¸Ð¸Ñ 31 байгÑÑллага ÑамгаÑа бөгөөд найдлаад 1 Ð½Ñ Ð» бии ккк ТÑÑиигÑÑ Ð±Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¾Ð³Ò¯ Ñ Ñлгайлж авÑан Өвоо Ð³Ð°Ñ Ñм бодÑон ÑÐ¸Ð½Ñ Ñ Ð°Ñин бүÑкүү Ð³Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ñан бналÑÑ ÐÐ°Ñ ÐоÑÐ¶Ñ Ð°Ð½Ð´ найдлаа 2 бол ÑÐ³Ñ Ð´Ò¯Ò¯Ñиин Ñ Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´ Ðамд ÑÑÑ Ð¾Ð¹ÑÑолÑÑг ÑÑÑÑглүүлж Ð±Ð°Ð¹Ñ Ð´ Ð½Ñ Ðамбаа ÐоÑгил Ð½Ð°Ñ ÑаÑлан зогÑооÑон Ðдоо Ñ Ò¯Ð½ нам авлигÑгүй ÑангаÑаг зөÑÑигÑөдгүй Ñ ÑлгайÑгүй ЦÐÐÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐÐЫРХÐÐÐÐÐРЦÐÐÐÐ ÐÐÐ ÐÐÐСÐÐ
(202.179.24.19)
ÐÐ½Ñ Ðайдлаа Ñ Ð°Ð°Ð½Ð°Ð°Ñ Ð³Ð°Ñаад иÑÑвÑÑ. Ð¥Ò®ÐамÑг задлан бÑÑаÑÐ³Ð°Ñ Ò¯Ò¯ÑÑÑгÑÑй ÐÐÐÐÐ-гийн ÑагнÑÑл болж ÑааÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð°.
(202.9.41.142)
Bolobsrolgui yran nuurt Ganbaa
ÐйÑÑн бөгөөд Ñ Ð¾Ð»Ñн Ñанил (150.129.143.196)
Ð¥ÑÑÑин ÑоÑиализмÑн үед Ð¥ÑÑадад ÑоÑлÑн Ñ ÑвÑÑгал гÑÑÑ Ð°ÑÑлÑай Ñм болж байÑнÑг ÑÐ°Ð½Ð°Ñ Ð°Ð´ Ñ Ò¯ÑлÑÑ ÑÑÑ Ò¯ÐµÐ´ доÑÑÐ¾Ð¾Ñ Ð½Ñ Ò¯Ð¹Ð¼ÑÑн ÑамÑÑн дÑгдÑÑгÑдйг оÑÑÑÑлж Ð±Ò¯Ñ Ð½Ð¸Ð¹Ð³ ÑүйвÑÑн ÑүйÑгÑдÑг бүлÑг Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ò¯Ñ Ð±Ð°Ð¹Ñан ÑÑÑÑнÑÑй Ð°Ð´Ð¸Ð»Ñ Ð°Ð½ л Ñм болоод байгаа Ñм байна ÐанбааÑÐ°Ñ Ð¼Ð¸Ð½Ñ Ñ ÑÑÑÐ³Ñ Ñн амаа Ñ Ð°Ð¼Ñ Ð¸Ð°Ð´ Ñаг дÑÑгүй ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ Ñавдаа ÑÑгÑÑн бол иÑÑÑ ÐµÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñийн ÑонгÑÑÐ»Ð¸Ð°Ñ Ñ Ñд ÑүмÑн Ñамайг згÑÑÑ Ð» ÑÐ¾Ð½Ð³Ð¾Ñ Ð±Ð°Ð¹ÑнÑг далдÑг Ñ Ð°Ñаад Ñ Ñлж байгаа Ñм Ñиг мÑдÑж байлаа одоо бол Ñ Ó©Ð³ Ð½Ñ Ó©Ð½Ð³Ó©Ñөв бололÑой.
ÐйÑÑн бөгөөд Ñ Ð¾Ð»Ñн Ñанил (150.129.143.196)
Ð¥ÑÑÑин ÑоÑиализмÑн үед Ð¥ÑÑадад ÑоÑлÑн Ñ ÑвÑÑгал гÑÑÑ Ð°ÑÑлÑай Ñм болж байÑнÑг ÑÐ°Ð½Ð°Ñ Ð°Ð´ Ñ Ò¯ÑлÑÑ ÑÑÑ Ò¯ÐµÐ´ доÑÑÐ¾Ð¾Ñ Ð½Ñ Ò¯Ð¹Ð¼ÑÑн ÑамÑÑн дÑгдÑÑгÑдйг оÑÑÑÑлж Ð±Ò¯Ñ Ð½Ð¸Ð¹Ð³ ÑүйвÑÑн ÑүйÑгÑдÑг бүлÑг Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ò¯Ñ Ð±Ð°Ð¹Ñан ÑÑÑÑнÑÑй Ð°Ð´Ð¸Ð»Ñ Ð°Ð½ л Ñм болоод байгаа Ñм байна ÐанбааÑÐ°Ñ Ð¼Ð¸Ð½Ñ Ñ ÑÑÑÐ³Ñ Ñн амаа Ñ Ð°Ð¼Ñ Ð¸Ð°Ð´ Ñаг дÑÑгүй ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ Ñавдаа ÑÑгÑÑн бол иÑÑÑ ÐµÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñийн ÑонгÑÑÐ»Ð¸Ð°Ñ Ñ Ñд ÑүмÑн Ñамайг згÑÑÑ Ð» ÑÐ¾Ð½Ð³Ð¾Ñ Ð±Ð°Ð¹ÑнÑг далдÑг Ñ Ð°Ñаад Ñ Ñлж байгаа Ñм Ñиг мÑдÑж байлаа одоо бол Ñ Ó©Ð³ Ð½Ñ Ó©Ð½Ð³Ó©Ñөв бололÑой.