Халаас хоосон Засгийг газар “ХАН РЕСУРС”-ийн 70 сая ам.долларыг хаанаасаа гаргах юм бол
- 2016-03-12
- Улс төр
- 0

Дорнод аймаг дахь ураны ордыг эзэмшиж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн лицензийг цуцалсантай холбоотой маргаан долоон жил шахам үргэлжилсэн. Тус компанийн зүгээс 2011 онд олон улсын шүүхэд хандсанаар “Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн эхний шийдвэр гарсан байдаг. 2013 оны арваннэгдүгээр сард шүүх хурал дахин болж хохирлын хэмжээг хэлэлцэхэд гомдол гаргагч тал хохирлоо 358 сая ам.доллар гэж танилцуулжээ.
Харин эцсийн шийдвэрийг 2015 оны гуравдугаар сарын 3-нд гаргаж олон улсын шүүхийн шийдвэрийн дагуу манай тал “Хан ресурс”-т 106 сая ам.долларын өр барагдуулахаар болсон юм. Эдийн засаг хямралтай энэ цаг үед дээрх өр манайд хүнд цохилт болов. Иймээс зөвшилцөлд хүрэхийн тулд Канадын талд манайх нэлээд бөхийсөн ч авах тал нь гэдийсээр өдий хүрч, өдрийн 7000 ам.долларын хүү бодож сандаргасан. Энэ сарын эхээр Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын аж лын хэсгийнхэн Канадад аж лын айлчлал хийх үеэрээ “Хан ресурс”-ийнхэнтэй хэлэлцээрийн ширээ ний ард сууснаар 46 саяыг хүчингүйд тооцуулж, үлдсэн 70 сая ам.долларыг манай тал ирэх тавдугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар болжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэхдээ “Монгол Улсын Засгийн газар болон “Хан ресурс” компанийн хооронд үүссэн маргаантай холбоотой олон улсын арбитрын шүүхийн шийдвэрт тусгасан бүх асуудлыг манай талд ашигтайгаар шийдвэрлэлээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин таван удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам.долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам.долларт хүрээд байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээрийн үр дүнд 70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгийг төлснөөр хоёр талын маргаан эцэслэнэ” гэсэн. Үүний хариуд Ерөнхий сайд “Хоёр талын маргааныг эцэслэн шийдвэрлэж, төлбөрийн эцсийн дүнд тохирч чадсанд талархлаа” гэж ажлын хэсгийнхний хичээл зүтгэлийг үнэлсэн байна.
Тэгээд ч зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө сөргөөр харуулж ирсэн “Хан ресурс”-ийн асуудал эергээр шийдэгдэж байгаа нь ойрын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр хийх идэвхтэй үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад сай наар нөлөөлнө гэж Засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэжээ. Гэтэл энэ шийдвэр хэтэвч нимгэн, хэзээ мөдгүй төсөв төө тодотгол хийж хойд хормойгоороо урдхаа нөхөхөөр зэхэж суугаа Засгийн газарт хүнд ачаа болох нь ойлгомжтой байна. Хэлэлцээрийн дагуу 70 хоногийн дотор манай тал 70 сая ам.долларыг барагдуулна гэвэл өдөрт нэг сая ам.доллар буюу хоёр тэрбум 40 сая төгрөгийг төлж таарах нь. Энэ нь халаас нимгэн Засгийн газарт нэг их баярлаад байх шийдвэр биш л болов уу. Төсвийн орлого тасалдахад хүрсэн энэ цаг үед 142 тэрбум 800 сая төгрөгийг төсөвт тодотгол хийхгүйгээр гаргана гэдэг амаргүй. Төсвийг батлахдаа “Хан ресурс”-ийн өрөнд төлөх мөнгийг тооцоогүй нь ийнхүү асуудал дагуулахад хүрч байна.
Ямартай ч олон улсын хөрөнгө оруулагчдад муухай харагдахгүйн тулд улсын төсвөөс 142 тэрбум төгрөгийг “хумслах” нь бололтой. Нөгөө талдаа дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, “Монголд нааштай шийдвэр гарлаа” гэж байгаа нь гаднын уул уурхайн компаниудын толгойг илсэн, тэднийг өөг шүүлсэн явдал юм. Хөрөнгө оруулагч нэрээр манай улсад лиценз эзэмшдэг компаниуд өөрийн дур зоргоор ашигт малтмал олборлож, технологийн алдаа гаргасан ч хариуцлага хүлээдэггүй. “Хан ресурс” ч мөн адил удаа дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Ашигт малтмал, газрын хэвлийн тухай хуулийг зөрчсөн учраас лицензийг нь цуцалсан. Ийм үндэслэлээр олон улсын шүүхэд манай тал унах учиргүй гэдгийг албаны хүмүүс хэлдэг юм билээ. Цуцалсан лицензийг өөр бусдад дахин олгоогүй нь ч ялах үндэслэл гэлцдэг. Мөн олон улсын шүүхэд манай тал оролцохдоо “Хоген ловеллс” гэх хуулийн фирмийг өндөр үнээр хөлсөлсөн нь маргаан дагуулж байлаа.
Ажлын хэсгийнхэн ч удаа дараа шүүх хуралд оролцох үедээ “Хангалттай ялах баримттай” гэлцдэг ч ялагдал ирсэн билээ. Иймээс хуулийн компанийн төлбөр, шүүх хуралд оролцсон ажлын хэсгийнхний зардал мөнгийг тооцоод үзвэл багагүй хөрөнгө зарлагадсан. Зарим хүн дээрх шийдвэрийг “Манай тал Канадын шахалт дор ажлын айлчлал хийсэн дүр эсгэж, хэлэлцээр хийсэн. Нэг ёсондоо манайхыг өрөө төлөхөд богино хугацаа зааж, шахаж эхэллээ” гэж үзсэн нь ч байна. Ямартай ч Ерөнхий сайд “Хоёр улсын хоорондох заргыг эцэслэж чадлаа” гэж байгаа ч маргаанд цэг тавих мөч нь төлбөрийг барагдуулсны дараа л баталгаатай болох нь тодорхой. Харин дээрх багагүй хэмжээний мөнгийг хаанаас яаж гаргах нь тодорхойгүй хэвээр байна.
Б.Цэцэгдэлгэр

Сэтгэгдэл (9)
(27.123.214.94)
manai nuguu irgenii hudulguuniihun.bie daagchid,uyanga nar haachwaa
(27.123.214.94)
kanadad manai irgen har tamga daryylaad huugdhud manaihand nuhun olgowor olgoh bol uu.kanadiin kompani manaid har tamga daryylsan l gesen yg.getel bid tedend yychlaarai gej bolhuu.yyl yyrhai gedeg chin ersdlee uursduu daadag gedgiig hyn bolgpn medne.ashig olwol az,olohgyi bol hohi n boldog biznes.tegeed ch ted chin hurungiin birj deer hywicaagaar ashigaa olj baidag yls.ardchilsan nam songuuliin munguu bosgojee.odoo harin huuliinhan iu geh bol harii.dubaid nyyc geree hiideg.sonin l ium.ug n mongold ylaanbaatart kanadyydtai tohirmoor ium
hulhi amidr***** (103.57.95.58)
Saihan kontsert togloh yumaa 358say dollor nehej baisnaa hed dahin buur ch 70 saya dollor bolgool yasan ch enerengvi yum kampani ingej hohirson bol too esoor ni munguul awna.manaihan dund ni kujig toglool 30 baisniig ni 70 bolgool.ednuus uursduu mundagdaa 70 bolgoloo gej heleed bgaan muu haashaa yum lizents ejimshij baisan kampani buteen baiguulalt uildwer ntr barisnuu yum ch hiigeegvi bj mungu neheel hahuuli ugj awsan lizentsee usreel 30 sayaar awsan biz er ni teged ene heden kanad tai yaj ch huiwaldsiin bid yaj medehiin uneheer uruu tulluu gewel ter kampaniih ni sanhuugiin buh tailang ard tumend uzuuleh heregtei.
Ñ ÑÐ»Ñ Ð¸ амÑдÑал (103.57.95.58)
Ð¡Ð°Ð¹Ñ Ð°Ð½ конÑеÑÑ ÑÐ¾Ð³Ð»Ð¾Ñ Ñмаа.358 ÑÐ°Ñ Ð´Ð¾Ð»Ð»Ð¾Ñ Ð½ÑÑ Ñж байÑнаа 7жил өнгөÑÑөн ÑÐ¸Ð½Ñ 70ÑÐ°Ñ Ð±Ð¾Ð»Ð³Ð¾Ð¾Ð» айн үнÑÑ ÑÑÑ ÐºÐ°Ð¸Ð¿Ð°Ð½Ð¸ ийм Ð¸Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ó©Ñ Ñ Ð¾Ñ Ð¸ÑÑон бол ÑÑÑийгÑÑл авна.дÑнд Ð½Ñ Ð¼Ð°Ð½Ð°Ð¹Ñ Ð°Ð½ жүжиг Ñоглоол 30ÑÐ°Ñ Ð´Ð¾Ð»Ð»Ð¾Ñ Ð½ÑÑ ÑмжилÑнийг Ð½Ñ 358 гÑÑл бид мÑндаг Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ 70 болголоо гÑж Ñааж үлдÑÑнийг Ð½Ñ Ó©Ó©ÑÑдөө Ñааж нÑÑ ÐµÑ Ð½Ñ Ñ Ð°Ð¹Ð³ÑÑл Ñ Ð¸Ð¹ÑÑн компани Ñийм Ð¸Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó© заÑÐ»Ð°Ð³Ð°Ð´Ñ ÑÑ ÑÐ¼Ð°Ñ Ð±Ò¯ÑÑÑн боÑгоод Ñм Ñ Ð¸Ð¹ÑÑн биÑ.ÑÐ½Ñ ÑÑнд оÑоол Ó©Ñөмдөөл ÑвÑан биз нÑг Ó©Ñөм л аваа биз Ñ ÑдÑн монгол ажилÑид Ñалин өгөөл биз.ÑÑÑ ÐºÐ°Ð½Ð°Ð´ÑÑд Ð½Ñ 358 ÑÑгÑж огÑом дооÑилж нÑÑ Ñаал Ñ Ñдал мÑÑ Ð»ÑйваÑÑид
(150.129.143.198)
han resursiinhan ardchilsan namiin saidyydiig 40saya dolor karma d n hiigeed l zuwshuuryylsen gesen.iim l ium bolj bn.ygaasaa ylsiin tuswiig ingej saadaG.ard tymnii tarhiig ygaadG
(150.129.143.198)
Daanchdee.heleh yg Alga daa. bid chin uuriinhuu gazar nutagt gadnii hand ur tuldug boloo iu.gadnii shyyheer shidyyldeg bolooiu.ene ardchilsan zasag iu bolood bn aa.ynendee tednii hohi l baih estoi shyydee.bid chin mongol gedeg ylsad amidarch bn y.eshul...?
(202.9.41.124)
ZUGEER SUUJ BAIGAAD L URUND ORDOGOO BOLIEOOOOO. TER BURUUTAI KHUMUUS NI TULJ BAIG
(103.26.193.142)
Tanai namyn S.Bayar orosuudyn nuluund avtaj iim zavaan jonhuu hutgaagui bsan bol iim yum bolohgui blaa...yumaa medej hutsaarai
(112.72.11.116)
soliordag muusain hulgaichuud ve. avilagdsan mungnuusuu uursduu uguh yum bgaa biz