0-8 сартай хүүхдүүд улаанбурхны халдвар авах нь ихэсчээ
- 2016-03-12
- Эрүүл мэнд
- 0

Нийгмийн өвчин хэмээн нэрлэдэг улаанбурхны дэгдэлт өнгөрсөн оны гуравдугаар сарын дундуур манай оронд дахин бүртгэгдэж, өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байна. Сүүлийн хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн бол энэ он гарсаар нийслэлд 3000 хүн өвчилсөн дүн гарчээ. Өвөл, хаврын улиралд энэхүү халдварт өвчин илүү дэгддэг. Дэгдэлт ихэсч, улмаар уг өвчин хүндэрч буй гол шалтгаан нь эцэг эхийн анхааралгүй байдлаас болж буйг эмч нар хэлж байна.
Мөн уг өвчнөөр 0-8 сар хүртэлх нярай болон 15-28 насныхан зонхилон өвчилж байгааг ч албаныхан онцолж байв. Хэсэг хугацаанд чимээгүй байсан улаанбурхны халдвар яагаад дахин дэгдэв гэдэгт эмч нар хүн амын дархлаа суларсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм. Уг өвчний дэгдэлт хэр байгааг сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорилоо. ХӨСҮТ-д өдөрт 250 орчим хүн үзүүлдгээс 30-40 нь хүндэрсэн байдаг тул хэвтэн эмчлүүлдэг аж. Тус газрын Шуурхай хүлээн авах тасгийн үүдэнд нэлээд хүн байсан бөгөөд уг төвд ирэх иргэдийн тоо тасарсангүй. Халдварт менингит, гахайн хавдар, салхин цэцэг өвчнийг хүлээн авдаг хаалган дээр хүнгүй байсан ч улаанбурхан өвчний хүлээн авах хаалганы үүдэнд маск зүүсэн хүмүүс зогсож байв. Иргэдийн дийлэнх нь улаанбурхны халдварын шинж тэмдэгтэй байгааг ч үүдний жижүүр хэллээ.
Дотогш нэвтрэх боломжгүй байсан учраас уг өвчний талаар ХӨСҮТ-ийн Сургалт мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас дараах зүйлийг тодрууллаа.
-ХӨСҮТ-д одоогоор улаан бурхнаар өвчилсөн хэч нээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Он гарсаар уг өвчний 3000 тохиолдлыг албан ёсоор бүртгэсэн. Манайх 530 ортой ч өнөөдрийн байдлаар 571 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 340 нь улаанбурхан туссан. Үүнээс бага насны15 хүүхэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Ер нь бага насны, хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хэв түүлж байна. Насанд хүрэгч дийг гэрээр нь өрхийн эмчийн хяналтад эмчилж байгаа юм.
-Хэдээс хэдэн насны хүүхэд энэ өвчнөөр өвчилж байна вэ?
-Уг нь хүүхэд эхээс дарх лаа сайтай төрвөл есөн сар хүртлээ улаанбурхнаар өвчилдөггүй. Улаанбурхны анх ны вакциныг есөн сартайд нь тарьдаг. Гэтэл манайд улаан бурхны халдвар авсан, тав хоногтой хүүхэд ч ирсэн. Хүүхдүүд тураалтай, биеийн хөгжил, өсөлт муу, тархины гэмтэлтэй байна. Энэ онд улаанбурхнаар өвчлөгсдийн 60 хувь нь 15-28 насныхан, 30 орчим хувь нь 0-8 сартай хүүхэд, 10 хувь нь бусад насныхан байлаа.
-Есөөс доош сартай хүүхдүүд энэ өвчнөөр өвчлөх ёсгүй гэлээ. Гэтэл яагаад есөн сар байтугай тав хоногтой хүүхэд өвч лөөд байна вэ?
-Өнгөрсөн жил наймаас доош сартай хүүхэд улаанбурх наар өвчилж байсан. Эмэгтэй хүн жирэмслэлтээ төлөвлөж, бодолтой баймаар байна. Хүүхдээ яаж өсгөж, тэжээх вэ гэдгээ бодолцмоор. Уг нь нярай хүүхдийг найман сар хүртэл нь хамгаалдаг ганц зүйл бол эхийн ангир уураг. Эх дөнгөж төрөнгүүтээ хүүхдэдээ ангир уургаа амлуулж, хоёр нас хүртэл нь хөхөөрөө хоол лож, нэмэлт хоол өгөх ёстой. Гэтэл өвчилж байгаа хүүхдүүдийн дунд хөхөөр өссөн нь бараг байхгүй, дээр нь хоолны хомсдолд орсон байдаг. Тиймээс жиндээ хүрэхгүй тураалтай, өсөлт нь муу, янз бүрийн халдварт өвчин тусах нь элбэг байна. Эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчин хурдан тусч, маш их хүндэрдэг. Эмчилгээ авахдаа ч удаан.
-Улаанбурхан өвчин хүний аминд хүрсэн тохиол-дол манай улсад гарсан уу. Ер нь эрүүл мэндэд учрах хор хохирол нь хэр байдаг вэ?
-Улаанбурхан нь үхэлд хүргэдэг өвчин. Уг өвчнөөр энэ он гарснаас хойш ХӨСҮТ-д бүртгэлтэй найман хүн нас барсан байдаг. Хөдөө орон нутагт ч байгаа байх. Өвчний хамгийн эхний шинж тэмдэг нь нүд улайж нуухтдаг. Цааш хүндэрвэл нүдний эвэрлэг бүрхэвчүүд үрэвсэж, цайж цоороод улмаар хараагүй болдог. Улмаар тархины үрэвсэлтэй болж, тахир дутуу болохоос гадна амь насанд ч аюултай.
-Улаанбурхнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Улаанбурхнаас урьдчи-лан сэргийлдэг ганц зүйл нь вакцин. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, вакцинд цаг тухайд нь хамруулж баймаар байна. Тэд хүүхдээ товлосон цагт нь вакцинд хамруулдаггүйгээс гадна хамруулсан эсэхээ тэмдэглүүл дэггүй. Жишээлбэл, жилд 70 мянган хүүхдэд вакцин тарихад түүний 3-8 хувь нь үүнд хамрагдалгүй үлддэг. 2002 оноос хойш өнгөрсөн жилийн гуравдугаар сар хүртэл манайд улаанбурхны дэгдэлт гараагүй ч вакцинд хамрагдаагүй үлдсэн хүүхдүүдийн дархлаа муудаж, улмаар уг өвчнийг тусч эхэлсэн. Тиймээс эрүүл мэн дийн байгууллагаас өгч буй зөвлөгөө, тусламжийг ард иргэд жаахан ч болов ойшоож үзэх хэрэгтэй байгаа юм.
-Вакцины нөөц хэр байгаа вэ?
-Өнгөрсөн онд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх 23 мянган хүүхдэд вакцин тарьсан. Тэд одоо өвчлөхгүй. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдсан хүүхдүүд улаанбурхнаар өвчлөхгүй байна. Улаанбурхан өвчин гарсан голомтод тарихаар 70 мянган вакциныг өнгөрсөн сарын 11-нд хүлээж авсан. Одоогоор вакци-ныг аймаг, дүүрэг, хороодод хүргээд иргэдийг вакцинжуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 14 мянган хүнд вакцин хийсэн. Цаашид үргэлжлүүлэн тарина.
-Иргэд энэ өвчнийг тусахгүйн тулд хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?
-Иргэдэд хандаж хэлэ хэд, вакциндаа яаралтай хамрагдаач ээ. Мөн халдвартын эм нэлэг рүү олуулаа битгий ирээч. Энд улаанбурхнаас гадна бусад халдварт өвчин авах эрсдэлтэй. Сүрьеэгийн тасагт 170 хүн хэвтэн эмч лүүлж байгаагаас гадна салхинцэцэг, гар хөл, амны өвчин, менингит зэрэг өвчтэй иргэд байдаг юм. Үүнийг л дахин анхааруулж хэлье.
-Манай улс 2014 онд улаанбурхангүй орон хэмээн батламж авч байсан. Гэтэл өнгөрсөн онд эргээд дэгдчихлээ. Энэ өвчний дэгдэлт хэзээ буурах бол?
-Улаанбурхнаас хэзээ салах нь тодорхойгүй. Тодорхойлох боломж ч байхгүй. ДЭМБ-ын журамд сүүлийн 36 сарын хугацаанд улаанбурхны өвчлөл бүртгэгдээгүй, үүнийг лабораториор баталгаажуулсан тохиолдолд “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг өгнө гэсэн бай даг юм билээ. Тэр журмын дагуу манайд 36 сар байтугай 10 гаруй жил улаанбурхны дэгдэлт гараагүй. Тиймээс манай улс, Солонгос зэрэг хэдэн орны хамт 2014 оны зургадугаар сард гэрчилгээ авсан. Гэтэл 2015 оны гурав дугаар сард энэ өвчин дахин гарч, одоог болтол үргэлжлээд явж байна. 2015 оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхны анхны тохиол дол гарснаас хойш 30 мянган хүн өвчилсөн байна.
УЛААНБУРХНЫ ЭСРЭГ ВАКЦИН ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙГАА
Харин салбар яам уг өвчний дэгдэлтэд ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ах лах мэргэжилтэн Д.НАРАН ГЭРЭЛ:
-“Улаанбурхны вакциныг хоёр зорилгоор хэрэглэдэг. Нэгдүгээрт, товлолоор буюу зургаа, есөн сартайд хүүхдийг тарихаар, хоёрдугаарт, өвчлөл гарч буй тохиолдолд тархвар судлалын заалтаар голомтод тарьдаг. Мөн нэмэлт дархлаажуулалт хийдэг. Үүнийг өнгөрсөн жилийн тавдугаар сарын сүүлийн 10 хоногт зургаан сартайгаас зургаан настай 370 гаруй мянган хүүхдэд хийсэн. Одоогоор НҮБ-ын хүүхдийн сангаас 70 мянган тун вакциныг зөвхөн голомтод нь хийхээр за-хиалж авчраад байна. Дахин 70 гаруй мянган тунг захиалсан. Тэгэхээр вакцины хувьд хүрэлцээ хангамж сайн байна. Амьсгалын замын халдварт өвчин хаврын улиралд ихэсдэг. Энэ тохиолдолд хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг авахаар яриад байна. Энэ он гарсаар улсын хэмжээнд улаанбурхны 6000 гаруй тохиолдлыг бүртгээд байна. Сэлэнгэ, Ховд, Дорнод аймагт өвчний дэгдэлт илүү байгаа. Бусдад нь ижил төвшинтэй тархсан гэж ойлгож болно. Улаанбурхан өвчин гараад яг жилийн нүүрийг үзэх гэж байна. Амьсгалын замын халдварт өвчин ялангуяа улаанбурхан, вирусийн халдваруудын дэгдэлт гурван жилийн турш үргэлжилдэг гэнэ. Амьсгалын замын халдвар нь цагаан сарын дараа нэлээд ихэссэн. Манай судлаачдын үзэж байгаагаар дөрөвдүгээр сарын сүүлчээр халдварт өвчний тоо буурах бололтой. Дэгдэлтийн ерөнхий тоо бага боловч тэжээлийн доройтол, архаг суурь өвчтэй хүүхдүүд улаанбурхнаар өвдсөн то хиол-долд хүндэрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдээ асарч суви лах халамж анхаарал муу байна. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд эцэг эхчүүдээс шууд хамааралтай учраас улаан бурхан болон бусад өвч ний талаар мэдлэг мэдээ лэлтэй баймаар байна. Есөөс доош сартай хүүхдүүдэд шинж тэмдгийн эмчилгээ хам-гийн түрүүнд хийнэ гэдгийг хэлсэн” гэлээ.
...Монгол Улсын хэмжээнд 1964-1992 онд жилд дунджаар 6320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байжээ. Сүүлийн жилүүдийн бүртгэлээс харвал 1990-2002 онд улаанбурхан өвчний гурван удаагийн дэгдэлт, 2001-2002 онд 10 нас баралт бүртгэгдсэн бөгөөд 1994, 1996, 2000 онуудад 1-14 насны хүүхдэд улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийснээр дэгдэлтийг таслан зогсоосон байна. Ингээд Монгол Улс улаанбурхан өвчний бүртгэлгүй орон болов. Гэтэл энэ он гараад улаанбурхан туссан 3000 хүний 50 хувь нь хүүхэд бөгөөд үүний гуравны нэг нь 0-8 сартай нярай байгаа гэнэ. Мөн энэ онд уг өвчнөөр найман хүн амиа алджээ. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг ч дэгдээд жил шахуу болж байгаа уг өвчний тархалт ийм өргөн цар хү рээнд хүрчихээд байхад сал ба рын эрүүл мэндийн бай гуул лагууд налгар назгай хан даж байх шиг санагдсаныг энд дурдъя.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
Зочин (43.242.242.247)
Халдвартын эмнэлэг хүнд суртлын үүр уурхай юм хэдхэн сартай нярайг өвлийн хүйтэнд хэдэн цаг хүлээлгээд асуусан асуултанд нь хүртэл хариулах хүн олдохгүй үнэн хэцүү газар юм