Д.Баясгалан А.Амундра хоёр муудалцсан нь “Бодь”-ийн авлига илрэх завшаан болов

"Бодь интернэшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра:Намайг гэрчийн хамгаалалтад авбал би мэдүүлэг өгөх боломжтой гэж мэдэгдсэн. Энэ нь Төмөр зам барих110 сая ам.долларын авлигын хэрэг юм. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ талаар “Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээ 600 сая ам.доллараас 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Анхны гэрээг байгуулж, “Эрдэнэс Монгол”-оос “Тавантолгой төмөр зам” руу, “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу 110 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр оройдоо бэлнээр гаргаж, гэрээ байгуулсан улстөрчдөд заримыг нь Хүүхдийн парк дээр, заримыг нь саун, зочид буудлууд, төрийн тусгай хамгаалалттай газруудад тараасан гэсэн.

Тэгвэл А.Амундра “Тавантолгой төмөр зам”-аас “Бодь интернэшнл” ХХК руу 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд 286 тэрбум 318 сая 170 мянга 504 төгрөгийн гүйлгээний баримтыг гаргасан. А.Амундрагийн хувьд, “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Гашуунсухайт-Ганцмод боомтын чиглэлд төмөр зам барих төслийг удирдаж байсан. Тэрбээр Мөнгө мөртэй шүү. Олон нийтэд хандаад нээлттэй ярьчихъя гэж мэдэгдсэн. Энэ бүгдээс харж байхад Д.Баясгалан, А.Амундра хоёр муудалцсан нь далд байсан “Бодь”-ийн авлигын хэргийг илрүүлэх завшаан болов бололтой.

Ө.Төр

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)