МАХН-д хандив өгснийхөө хариуд сайдын суудалд санаархсан уу
- 2016-03-16
- Улс төр
- 0

Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба ил захидал буюу “Нууцыг задруулсан захиа” бичиж, МАХН-ын санхүүжилт болоод тус намын дарга Н.Энхбаярын мөнгө нэхсэн тулган шаардалт, Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийг нь мэхэлсэн“хөшиг”-ний цаана өрнөсөн улс төрийн амьдралын зарим үзэгдлийг илчилсэн. Тэрбээр дараа нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “Нууцыг задруулсан захиа”-г өөрийн гараараа бичсэн. Захианд дурьдсан зүйл үнэн гэсэн. Тэгвэл саяхан УИХ-ын дэд дарга Л.Цог “E” телевизийн "Асуух эрх" нэвтрүүлэгт оролцохдоо өнгөрсөн жил Н.Энхбаяр дарга Сөүлээс над руу утасдаж нэг сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин “Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй " гэхэд, за нээрээ та ч хаанаас олох билээ дээ. Би хэдэн сайдтайгаа ярья даа гээд утсаа тасалсан” гэлээ.
Эдгээр асуудалтай холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэжамъян өчигдөр мэдээлэл хийж, Л.Цог, Г.Шийлэгдамба, С.Дашдондог нарыг намаасаа урвасан урвагч, шулам нар гээд нулимс унагасан билээ. Үнэндээ МАХН, ХҮН-аас ялгаагүй дотоодын зөрчилтэй байгаа. Үүнийг намын дарга Н.Энхбаярын төлөө зүтгэж, сэтгэл зүрхээ зориулах хүмүүс түүнээс нь холдож байгаа үйлдлээрээ хуруулж байна. Тус намд элсэж намдаа болон намын даргадаа хайр зарлаж, хавирга сүвээнд нь наалдаж явсан нөхдүүд өдгөө нүүр буруулж эхэлснээс гадна тус намд хандивласан их, бага хэмжээний мөнгөө олж авахын тулд хуулийн байгууллагад ч хандсан тохиолдол бий. Нэг жишээ хэлэхэд, иргэн С.Дашдондог МАХН-д 500 сая төгрөгийн хандив өгсөн аж. Харин тэр мөнгөө буцааж авъя гэж нэхэхэд өгөхгүй болохоор нь АТГ-т хандаж өргөдөл гаргаснаа өөрийн цахим хуудсаараа олон нийтэд зарласан гэнэ. Тодруулбал, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан С.Дашдондог МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт нэрээр 500 сая төгрөгийг өгчээ. Тэр мөнгийг өгснийхөө дараа буцаан авах хүсэлт гаргахад нь Н.Энхбаяр өгөхгүй гэж хэлээд "Уг асуудлаар АТГ-т ханд" /2015.9.23-ны өдөр/ гэж хэлжээ. ИйнС.Дашдондог МАХН-д өгсөн 500 сая төгрөгөө нэхэмжилж АТГ-т өргөдөл өгсөн аж.
Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа энэ тухай "Г.Шийлэгдамба болон П.Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд- капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” гэсэн пост бичсэн юм. Харин Н.Энхбаярын өмгөөлөгч, хуульч Э.Эрдэнэжамъян энэ хүний тухай “С.Дашдондог гэж мэдрэл муутай хүн хачин юм яриад яваад байгаа. Өөрөө сонгуулийн үеэр МАХН-ын үйл ажиллагааг дэмжинэ гээд хандив өгч явсан. Өөрөө Булган аймагт нэр дэвшихдээ баахан мөнгө зарцуулсан юм шиг байгаа юм. Тэгээд одоо намд илүү их хандив өгсөн учраас буцааж мөнгөө авъя. Намын албан тушаалд томилогдох гэтэл намайг дэмжээгүй юм гэсэн сонин юм ярьсан. Хэрвээ албан тушаалд томилсон бол 500 сая төгрөгөө нэхэхгүй байх нь. Яг үнэндээ ийм хүнийг шантаажчин гэж хэлнэ. Тэрнээс биш сонгуульд нэр дэвшүүлэх бололцоог нь олгосон. Хамтдаа зүтгэе гэсэн хүмүүс шантаажчин биш юмаа. Харин тодорхой хэмжээний мөнгө намд зарцуулчихаад намайг албан тушаалд тавь гэх нь шантааж. Үнэндээ Худалдан авах ажиллагааны дэд даргаар томилсон шүү дээ. Дараа нь дахиад сайд болъё гэж шантаажилсан. Тэгэхээр нь тавиагүй болохоор мөнгөө нэхэж шантаажилж байгаа нь энэ юмуу даа” гэв.

Б.Төгөл

Сэтгэгдэл (4)
ÐоÑин (103.57.92.54)
Чи Ó©Ó©ÑÓ©Ó© Ò¯Ñ ÑÑнÑÑ Ñ Ð¸Ð¹Ð¶ ÑÐ½Ñ Ð½Ð°Ð¼Ð´ ÑлÑÑÑн Ñм бÑ? ÐÑгÑÐ½Ñ Ó©Ð³Ñөн мөнгийг Ñамд бÑÑааж өгнө гÑдÑг Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹. Чамайг бÑÑÑ Ð°Ð½ ба ÑамÑн оÑÐ½Ñ ÑÐ²Ð°Ñ Ð·Ð°Ð°Ð³ дÑÑÑ Ð¸ÑÑÐ¸Ñ ÑÑд Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð´ ÑÐ¸Ð½Ñ 500 ÑÐ°Ñ ÑөгÑөг өгÑөн Ñм бÑÑÑ Ð°Ð½Ñ Ð¾Ñонд илгÑÑ Ð³Ñж даапаалÑанÑай ижил.
иÑгÑн (202.179.25.34)
ÑÐ½Ñ ÑÐ»Ñ ÑÓ©Ñ Ò¯Ð½ÑÑ ÑÑÑ Ð±Ð¾Ñ Ð¸Ñ Ñ Ñлгай лÑйваÑÐ°Ð°Ñ Ñвагдаж байдаг Ð½Ñ Ð¾Ð´Ð¾Ð¾ ил Ñагаандаа гаÑÑ Ñ Ð¾Ð¾Ñондоо Ñ ÑмнÑлдÑж ÑÑ Ð±ÑлааÑалдÑан Ð½Ð¾Ñ Ð¾Ð´ Ñиг өгÑөн авÑан авилгалаа ил Ñод ÑÑÑдаг болжÑÑ.ÐТРгÑÐ³Ñ ÑнÑÐ°Ð°Ñ Ð°Ð¹ Ð³Ð°Ð·Ð°Ñ ÑÑÑÑÑÑÑй билÑÑ Ð´ÑÑ???
ÐÐЧÐÐ (103.229.123.167)
500,000,000.00 ТӨÐРӨРЯÐÐ ÐÐСÐÐРӨӨРӨӨ Ð¥ÐÐÐÐ¥, ÐÐТÐÐÐ¥ ÐСТÐÐ ÐÐÐÐ¥ ÐÐ, ÐТÐ-ЫÐÐ¥ÐÐÐ...
zochin (124.158.109.232)
yamar aimaar tsaraitai hun be.tsaanaa neeh zevuun .