Д.Тэрбишдагва: МАН, МАХН хамтрах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийлээ. Тэрбээр чуулган завсарлах хугацаанд ард түмэнтэйгээ уулзаад нэлээд завгүй байгаа аж. Ард түмний амьдрал ихээхэн туйлдаж байгааг тэрбээр хэллээ. “Иргэд “набор” буюу таван цул авч иддэг болжээ. Эдийн засгийн өсөлт саарч дифляцид ороод байгаа энэ хүнд үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мөнгөгүй болж, өрөнд орохын хажуугаар НӨАТ-ын хуулиар далайлгаж байгаа нь зохисгүй” хэмээн Д.Тэрбишдагва хэллээ. Тэрбээр сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өглөө.

-МАХН, МАН ирэх сонгуульд эвсч орох тухай яригдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хоёр намын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байна. Би 2015 оны дөрөвдүгээр сард “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө МАН, МАХН хамтрах ёстой гэж хэлж байсан. АН-ынхан ч манай хоёр нам эвсч сонгуульд оролцохыг дэмжиж байна.

-Танай нам Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Сайдыг томилох ёстой. Одоогийн байдлаар энэ салбар сайдгүй ч биш түр орлон гүйцэтгэгчтэй байна. Шадар сайдын ажил их байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгааг зөв гэж үздэггүй. Тиймээс би Ерөнхий сайдтай утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэж саналаа хэлсэн. Онцгойлон анхаарна гэсэн хариу өгсөн.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Borjigon (103.229.122.26)

    2016-03-18

    Terbishdagva shig shudraga, ekh ornoo gesen jinkhene khalkh Mongol khün ene 76 dotor mash tsöökhön baigaag bügd l medej baigaa. Ünen üg khelkheer l tal talaas ni shuugin orogch zolbin nokhod shig dairdag notsdog uvaigüi chanar, ööriin tuushtai, tuilbartai bodol, ergetsüülel gej ügüi dan gants khünii bichsen, busdaas sonsson ünen khudal züild itgen dagan orlildokh bich lügee adil uls olshirood baigaa ni tun kharamsaltai, gunigtai. Iim dee ch dan buruu zörüü khünee songoj, etsest ni niigem ingetlee dor orj baigaa ni tednii öörsdiinkh ni buruugynkh. Ene jil ene baidal davtagdakhgüi baigaasai! Zöv khünee songoj, zöv goldiroldoo oroosoi! Khyatad garaltai *****, khurliiz tsustanguudyn togloom bitgii bolchoosoi! Ekh ornoo khudaldsan, gazar shoroogoo zarsan, ard tümnii khöröngö, möngönöös idsen uusan ulsaa dairch, doromjilokhgüi zöv yarij, zöv alkham khiikh gesen tsöön khedrüügee dairch davshij baigaag yuu gej oilgokh ve? Ed bügd jinkhene urvagch nar!

  • Боржигон овогт (103.229.122.26)

    2016-03-18

    Тэрбишдагва шиг шудрага, эх орноо гэсэн жинхэнэ халх Монгол хүн энэ 76 дотор маш цөөхөн байгааг бүгд л мэдэж байгаа. Үнэн үг хэлхээр л тал талаас нь шуугин орогч золбин ноход шиг дайрдаг ноцдог увайгүй чанар, өөрийн тууштай, туйлбартай бодол, эргэцүүлэл гэж үгүй дан ганц хүний бичсэн, бусдаас сонссон үнэн худал зүйлд итгэн даган орлилдох бич лүгээ адил улс олшироод байгаа нь тун харамсалтай, гунигтай. Ийм дээ ч дан буруу зөрүү хүнээ сонгож, эцэст нь нийгэм ингэтлээ дор орж байгаа нь тэдний өөрсдийнх нь буруугынх. Энэ жил энэ байдал давтагдахгүй байгаасай! Зөв хүнээ сонгож, зөв голдиролдоо ороосой! Хятад гаралтай эрлийз, хурлийз цустангуудын тоглоом битгий болчоосой! Эх орноо худалдсан, газар шороогоо зарсан, ард түмний хөрөнгө, мөнгөнөөс идсэн уусан улсаа дайрч, доромжилохгүй зөв ярьж, зөв алхам хийх гэсэн цөөн хэдрүүгээ дайрч давшиж байгааг юу гэж ойлгох вэ? Эд бүгд жинхэнэ урвагч нар!

  • (103.229.122.237)

    2016-03-17

    heden oligarhiin zurchluus bolj myanga myangan ardiin namiin gishyyd hohirson .ard tymen bas hohirson

  • (103.229.122.237)

    2016-03-17

    hezyy yed hayaj yawchihaad salhi ergeheer zusardah n l dee.bolij yz.ta nar hereggyi.ardchilsan nam aldsan bol ta nar ta bas holbootoi.ehleed uuruu toirogt dewsheed dyngee tawiulchih.

  • maxn (180.235.184.36)

    2016-03-17

    myriu xuruu gargachiaxaad nilnuu ban uu chamd yamar xamaa bnaa ***** min