Өрх толгойлсон, эцэг эхийг дэмжих төслийг хэлэлцэнэ

 

        Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэ хуралдаанаар хэд хэдэн анхаарал татах хуулийн төслийг хэлэлцэн санал өгөхөөр төлөвлөжээ. Үүний нэг нь Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл юм. Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлдэг аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэдний 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхэдтэй. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг гэж үздэг байна. Иймээс өрх толгойлсон ганц бие ээж, аавуудын амьжиргааг дэмжиж, ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор энэхүү төслийг санаачилжээ.

 

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (103.9.90.248)

    2016-03-21

    sain sudalj shiidehgui bol bolohgui baih shuu. Ger bul slaaltiig uugshuulchih uym bish biz?

  • zochin (103.9.90.248)

    2016-03-21

    сайн судалж шийдэхгүй бол сөрөг нөлөөлөл ихтэй байх шүү. Гэр бүл салалтыг өөгшүүлсэн байдал үүсгэж магадгүй