Б.Бат-Эрдэнэ: 2000 аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийн дагуу НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулна
- 2016-03-22
- Улс төр
- 0

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээллээ. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн 10 гаруй гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүлж байгаа ажээ.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн томоохон худалдааны төв, гэр хороололд дэлгүүр ажиллуулдаг 2000 гаруй бизнес эрхлэгч, иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу МАН-ын бүлгээс зохион байгуулсан "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд учирч буй бэрхшээл" хэлэлцүүлгийн үеэр давхардсан тоогоор 100 гаруй санал хүсэлт гарсан. Ингэхдээ улс орны эдийн засаг хямарсан, ажлын байр хумигдаж буй энэ үед НӨАТ-ын хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хойшлуулах, тодорхой зүйл заалтад яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахыг жижиг дунд бизнес эрхлэгчид шаардсан юм.
Тиймээс иргэдийн санал хүсэлтэд үндэслэн НӨАТ-ын хуульд дөрвөн зүйл бүхий өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Нэгдүгээрт, жижиг дунд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй иргэдийг дэмжих, үүсч буй хүндрэл, дарамтыг багасгах зорилгоор борлуулалтын орлого нь 100 сая төгрөгөөс бага хувь хүн, хуулийн этгээд 2019 он хүртэл тусгай зориулалт бүхий кассын машин, программ хангамж авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтыг хуулийн 18 дугаар зүйлд 18.11 хэсгийг нэмж оруулах замаар шийдвэрлэх
Хоёрдугаарт, мал аж ахуй эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн өөрөө бэлтгэсэн ноос ноолуурыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнийн дүнд нь 10 хувийн албан татвар шингэсэн гэж үзэх нэмэлтийг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад оруулах
Гуравдугаарт, самнасан ноолуурын экспортын хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.21-т оруулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ.
Дөрөвдүгээрт, хуулийг батлагдсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөхөөр тусгасан аж.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зохицуулалтын эргэлзээ үгүй болж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, малчид, үйлдвэрлэгчдийн орлого хумигдахгүй байх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.

Сэтгэгдэл (5)
[[[ (45.117.34.6)
ene huuliig hurdan zasaach ee
Ñанд (45.117.34.6)
жиÑÑÑ Ð½Ñ Ó©Ð´Ó©ÑÑ 20,000 ÑөгÑөг олдог инÑеÑнÑÑÑÑÑ ÐºÐ°ÑÑÑн маÑин ав каÑÑÑн маÑÐ¸Ð½Ñ ÑаÑваÑÐ°Ð°Ñ ÑÑÑаа Ð±Ð°Ñ Ð´ÑÑÑ Ð½Ñ Ñ ÑÑÑин компÑÑÑÐµÑ Ð±Ò¯ÑÑÑÑ Ð°Ð²Ð´Ð°Ð³ ÑаÑваÑаа аван ÑÐ½Ñ ÑÑ Ð²Ñ ÑÐ½Ñ Ñ ÑÑлиа ÑÑгÑж Ñ Ð°ÑааÑÑÑ
(74.12.123.104)
Baterdene nudnee dald or !!!
(74.12.123.104)
Baterdene nudnee dald or !!!
монгол (103.23.51.1)
Ñа наÑийн Ñ ÑÑÑглÑÑ ÑÑ Ð¾ÑÐ½Ñ Ð±Ð°ÑлагÑг гадаадÑÑд нÑÑÑÐ°Ð°Ñ ÑаÑваÑгүй зөөгөөд ÑÐ»Ñ Ð¾ÑнÑг ÑÐ¸Ð½Ñ Ñ Ó©Ð³Ð¶Ð»Ð¸Ð¹Ð³ нÑÑÑÐ°Ð°Ñ Ð·Ó©Ó©Ð¶ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð´, Ñ Ð¾Ð½Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½ Ñ Ð¾Ð¾Ð»Ð¾Ð¾ Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ñж Ñваа бизнÑÑ ÑÑÑ Ð»ÑгÑидийг Ñдийн заÑгийг ÑÑÑгÑÑÑ Ð½ÑÑÑÑÑ ÑаÑÐ²Ð°Ñ Ð½ÑÑ ÑÑд Ñг ÑÑÑгÑÑ Ò¯Ò¯, оÑÑон Ð¶Ð°Ð°Ñ Ð°Ð½ мөнгөө ÑлÑдаа оÑÑÑÐ»Ð°Ñ ÑÑ Ð±Ð°Ñ Ð» нөгөө гадааад айлÑлал ÑÑвÑл ажлÑн ÑÑндÑÑ Ð½ÑÑÑÑÑÑ Ñ Ñлгайлан гÑдÑгмөÑий ÑавÑан Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð±Ð°Ð¹Ñ ÑÒ¯Ò¯ аÑд ÑүмÑн бизнÑÑ ÑÑÑ Ð»ÑÐ³Ñ ÑÓ©Ó©Ñ Ó©Ð½ монголоо дÑÐ¼Ð¶Ð¸Ñ Ò¯Ò¯ гадаадÑн Ð³Ð°Ñ Ñ Ó©Ð»Ó©Ó© дÑÐ¼Ð¶Ð¸Ñ Ò¯Ò¯ Ó©Ó©ÑÑнөө мÑдÑж дÑÑ