Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар Н.Энхбаярыг батлан даасан
- 2016-03-23
- Улс төр
- 0

Өчигдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын байцаагчид МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд байх үед нь байгаа газар нь очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай албан бичгийг өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр үүнтэй холбоотойгоор АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уг мэдээллийн үеэр, АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг "Өчигдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-ын Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь очиж, албан бичиг аваачиж өгсөн. Энэ талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийж байна” гэв. Харин АТГ-ынхан Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд дайрж орсон гэх мэдээлэлд, “Дайрч орсон асуудал байхгүй. Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярт Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор мөрдөн байцаагч түүний байгаа болон товлосон газарт очиж уулзах саналыг хүргүүлсэн. Авлигатай Тэмцэх Газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна” гэлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн хувьд хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй гэдгийг АТГ-аас тайлбарлалаа. Тус газраас өнөөдрийг хүртэл Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлжээ.
Улмаар АТГ-ынхан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт байцаалт өгөх албан бичиг хүргүүлсэн юм байна. Мөн АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Учир нь, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Н.Энхбаярыг дуудсан цагт хариуцан ирүүлж байх үүргийг бичгээр авсан байна.
Б.Заяа

Сэтгэгдэл (4)
(202.9.43.165)
Ðдоо болио, Ñ ÑÑÑг Ñ ÑÑÑг Ð±Ð¸Ñ Ð±Ð¾Ð»Ð»Ð¾Ð¾, Ñдлаа,ÑÓ©ÑÐ³Ó©Ð»Ð´Ó©Ñ Ó©Ó© Ð°Ð»Ñ Ð°Ð»Ñ Ñал Ð½Ñ Ð·Ð¾Ð³Ñоо. ÐÐ½Ñ Ð±Ð°ÑÑÑ Ð¼Ð¾Ð½Ð³Ð¾Ð»ÑÑÑд иÑгÑÑÑн, баÑÑлаÑан одоо ингÑÑд зÑÑÑалдаад Ð±Ð°Ð¹Ñ Ñ ÑÑÑггүй,номÑÐ½Ñ Ð¾Ð¾ ажлÑг Ñ Ð¸Ð¹Ð³ÑÑд Ñайван байгааÑдÑÑ.
zochin (103.229.120.209)
Xereg xiisen bol yaliin edluuleechee. Yond ni aigaad bdag bnaa.
(103.229.121.241)
ингÑж амÑÑан Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ñж ÑÑÑ ÑÐ°Ñ Ð´ÑÑлÑ..... ÑÑүүл Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹ гаÑÐ³Ð°Ñ Ð°Ð²Ð¸Ñ Ð±Ð¸Ñ Ð´ÑÑ. ÑалгÑÑÐ»Ð°Ñ Ð³Ò¯Ð¹, ÑоÑонд ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ ганÑÑ Ð°Ð½ ÑааÑал оÑдонд байна гÑÑд зүÑгÑÑд бдаг. Ñ Ò¯Ò¯Ð³ÑÑ Ð¼Ð±-д оÑÑÑлÑан.
(103.229.121.241)
ингÑж амÑÑан Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð³Ñж ÑÑÑ ÑÐ°Ñ Ð´ÑÑлÑ..... ÑÑүүл Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹ гаÑÐ³Ð°Ñ Ð°Ð²Ð¸Ñ Ð±Ð¸Ñ Ð´ÑÑ. ÑалгÑÑÐ»Ð°Ñ Ð³Ò¯Ð¹, ÑоÑонд ÑÑÑÑ Ð³Ò¯Ð¹ ганÑÑ Ð°Ð½ ÑааÑал оÑдонд байна гÑÑд зүÑгÑÑд бдаг. Ñ Ò¯Ò¯Ð³ÑÑ Ð¼Ð±-д оÑÑÑлÑан.