С.Эрдэнэ сайдыг “айлгаж” байгаа ШӨХТГ-ын амьд түүх
- 2016-03-24
- Улс төр
- 0

Сонгууль дөхсөний чимээ ойртож энд тэндгүй л хүмүүсийн ярианы сэдэв улс төр болж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч хэн хэн хаанахын ямар тойрогт дэвших талаар таамаг мэдээнүүд цуварсаар байгаа энэ үед намууд дотор ч нэр дэвшихээр горилогчдын дунд цусгүй тулаан эхлээд байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.
Энэ сонгуулийн хувьд тун өвөрмөц болох таамаг эртнээс яригдаж эхлээд байгаа нь судалгааны байгууллагуудын дүнгээс харагдаж байгаа бөгөөд иргэд одоо олон жилийн турш сонгосон, юу ч хийдэггүй нөхдүүдээс зайгаа барьж шинэ чадалтай хүмүүсийг гаргах тухай ярьцгаах болжээ. Энэ нь төрийн албанд олон жил алба хашсан мэдлэг, боловролтой эрхмүүд нэр дэвшихээр ажил төрлөөсөө гарцгааж байгаагаас харагдаж байгаа билээ.
Эх сурвалжаас сонсоход хэвлэлээр “ШӨХТГ-ын амьд түүх” хэмээн нэрлэгдэх болсон А.Ариунболд гэх залуу Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр бэлтгэлээхангаж байгаа гэх бөгөөдсүүлийн үед гарч буй хэвлэлийн мэдээ, ярилцлагуудаас нь илт харагдаж байгаа бизээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “уураг тархи” болж ажиллаж байсан тэрээр Өрсөлдөөний хуулийг УИХ-аар батлуулж чадсанаар даварсан монополиудад төр байдгыг мэдрүүлж үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн компаниудад17.3 тэрбум төгрөгийн торгууль тавьж байсан зоригтой л нэгэн юм. Сар гаруйханы өмнө бензиний үнийг 150 төгрөгөөр бууруулж чадсанаар иргэдийн талархалыг багагүй хүлээгээд авсан.
Юутай ч сүүлийн үед Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэж байгаа дуучин Наратай зууралдаж суух зуур ШӨХТГ-ын экс дэд дарга хэдийнээ бэлтгэл ажлаа амжуулсан шиг яваа бололтой.

Сэтгэгдэл (1)
DNcxNkSnrGdxeyaBQyH (46.161.9.32)
901WAA iyazfyikiizw, [url=http://clqmfvehwjyq.com/]clqmfvehwjyq[/url], [link=http://wnucuhinjlkc.com/]wnucuhinjlkc[/link], http://xmsqdzodqujx.com/