УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 29-өөс эхэлнэ
- 2016-03-25
- Улс төр
- 0

Монгол Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.
Үүнд:
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
- Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.
Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09:00 цагаас эхэлж, үдээс хойш 14:00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.
О.Түвшин

Сэтгэгдэл (1)
vCQsMAqWhwVsNz (46.161.9.32)
O1Oh5x wghptdhlguzo, [url=http://gwgizcturmnt.com/]gwgizcturmnt[/url], [link=http://jwspdcouyuef.com/]jwspdcouyuef[/link], http://ezegbififvtz.com/