Уснаас хуурай гарах ЗИ-гийн төлөвлөгөө
- 2016-03-28
- Улс төр
- 0

УИХ-ын дарга нэрээ сэвтүүлэх дур гүй нэгэн. Тиймдээ ч өөртэй нь хол боотойгоор Цэцэд очоод буй гомдлыг цэгцлүүлж амжжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан байна. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний өргөдөлд үүсгэсэн маргаанаа цуцалжээ. Энэ тухайгаа өргөдөл гаргагч иргэн Б.Энхбаярт бичгээр мэдэгдсэн байх юм. Өмнө нь иргэн Б.Энхбаярын Цэцэд гаргасан өргөдлийг Цэцийн гишүүн П.Очирбат хянан үзээд, маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Гэтэл ийнхүү УИХ-ын чуулган эхэлж, энэ асуудлыг нэг тийш болгохоос өмнө гаргасан шийдвэрээсээ буцав. УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байн гын хорооны бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэл сонирхлыг үл харгалзан УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг спикер дур мэдэн хассан байдаг.
Харин энэ үед Н.Батцэрэг гишүүн гадаадад албан томилолтоор явсан бөгөөд байнгын хорооноос гарах эсэх талаар ямар ч бодолгүй байснаа хэлсэн байна. Харин УИХ-ын даргын энэхүү үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэж хуульч Б.Энхбаяр үзээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм. Харин түүний гомдлыг Ерөнхийлөгч асан П.Очирбат хянасан бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас маргаан үүсгэх шаардлагатай гэж үзсэн.
Гэтэл тэрбээр ийнхүү хэдхэн сарын өмнөнэг гараараа гаргасан шийдвэрээ нөгөө гараараа цуцалж орхилоо. Уг нь маргаан үүсгэсэн л бол Цэцийних суудлын хуралдаанаар хэлэлцэх учиртай. Гэтэл П.Очирбат гэнэт УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэнээр Цэцээс энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахааргүй болж байна. Харин тэрбээр юуны учир ийнхүү шийдвэрээсээ буцсаныг таахад бэрх ч УИХ-ын дарга түүнд нөлөөлсөн байж болзошгүй гэх таамаг өрнөж байна.
Ингэхээс ч өөр аргагүй. Тавантолгойн асуудлаас үүдэлтэйгээр эрх баригч намын дотоод “зодоон” туйлдаа хүрсэн. Эхнээсээ нэгнээ намнах ажиллагааг эхлүүлж, эргэн тойрныхныг нь барьж хориод эхэлсэн энэ үед улс төрд ассан бас нэг галыг намжаахыг спикер хүссэн байж болох. Тэгээд ч сонгууль дөхсөн энэ үед АН-тай холбоотой олон муу түүх, гомдол, шүүхийн маргаан өрнөж байгаа учраас нэг асуудлыг ч болов дарахыг бодсон байх. Эс бөгөөс П.Очирбат, Зи хоёрын дунд бүр том наймаа өрнөсөн байхыг ч үгүйсгэх аргагүй. Тухайлбал, Цэцийн даргыг нөхөн томилох, сонгуулийн жагсаалт наймаалцах гэх зэргээрбайж болох таамгийг зарим хүн дэвшүүлээд байна. Зи дарга ийнхүү уснаас хуурай гарах ажиллагаагаа бусдын гараар үйлдүүллээ.
Харин АН-ын нэрээр Монгол Улсын Төрийн тэргүүн болж явсан эрхэм намынхаа одоогийн удирдлагуудын үгэнд орохгүй байж чадсангүй бололтой. Уг нь П.Очирбат гуайд ч бас өөрийгөө нэр цэвэр авч үлдэх боломж байлаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт УИХ-ын даргынасуудлаар маргаан үүсгэсэн учраас их суудлаараа хуралдаад “Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсээгүй байна” гэх мэтээр тайлбар хийж, өөрийгөө цэвэрлэх боломжтой байлаа. Гэвч тэрбээр өөрийнхөө нэр хүндийг чүл тоон Зи-г уснаас хуурай гаргахыг чухалчилсан нь ямар учиртай вэ.
М.Өнөрөө


Сэтгэгдэл (8)
zochin (202.9.42.2)
ochirbat gej har horjin yu l nairuulsan baij medne
зоÑин (202.179.31.9)
аÑд Ñүмний амÑг Ñ Ð°Ð°Ð¶ ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ Ñонд Ð´Ò¯Ò¯Ð¶Ð»Ò¯Ò¯Ð»Ð½Ñ ÑÒ¯Ò¯
зоÑин (202.179.31.9)
ÑÐ½Ñ Ðи Ñ Ó©Ð´Ó©Ó©Ð³Ò¯Ò¯Ñ ÑвÑан ÑÐ¸Ð½Ñ Ð°Ñд иÑгÑд Ñ Ò¯Ð»ÑÑж Ð°Ð²Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ ÑÑднийамÑдÑал ÑÑйлÑн Ñ Ò¯Ð½Ð´ болÑнÑг мÑдÑж авÑÑÑ. Яагаад гÑÑÑ Ðи Ñ Ó©Ð´Ó©Ó© ажиллаж байгаа Ð½Ñ Ð½Ñг Ñ Ð·ÑÑагÑÐ°Ð°Ñ Ð¾Ð»Ð¸Ð³Ñой гаÑаагүй. Ñ Ñдлаа л Ñ Ó©Ð´Ó©Ó© ажиллаж байна гÑÑд байÑан. Ðдоо ÑÐ½Ñ Ð¶Ð¸Ð¶Ð¸Ð³ гаÑÑ Ð½Ð°Ð¼ÑÐ½Ñ Ð°Ð½ Ñ Ñ Ð°Ð½Ð´Ð°Ñ Ð°Ð° байÑан. ТÑгÑÑд ÑÑÐ»Ð¶Ð¸Ñ Ð±ÑÑ Ð½ÑÑÑÑÑ Ð½Ð°Ð¼ÑÐ½Ñ Ð½Ð°Ð° ÑÑглÑÑÐ»Ð°Ñ Ð³Ñж л мангаÑÑаж байгаа Ñм Ó©Ó©Ñ ÑÑ Ñ Ð°Ð»Ð³Ð°. Ñөмийн аÑÑÑдал Ó©Ð½Ó©Ó©Ð´Ó©Ñ ÑÑлгамдÑан аÑÑÑдал ÑÑ. ÑÐ°Ð»Ñ Ð½Ñ Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ð³Ò¯Ð¹ байгаа аÑд Ñүмний аÑÑÑдал ÑÑлгамдÑан ÑÑ.
(202.21.120.66)
heleh ug alga bugd luivarchnd
ÐÐ°Ñ (172.56.9.34)
ÐÐ½Ñ Ð±Ð°Ð»Ð¸Ð½ Ñ Ð°Ð¼Ð°ÑÑ . ÐÑиÑбаÑад монголÑн аÑд ÑүмÑн ÑÐ¼Ð°Ñ Ð±ÑÑÑÑ Ð·Ò¯Ð¹Ð» Ñ Ð¸Ð¹ÑÑн Ñм бол.
(150.129.140.254)
ene hyn mongoliig bulshilna.gehdee mongoloo awrah garc bidend bii.bidend songolt hiih erh bii
(150.129.140.254)
ene hyn ene jil ardchilliig bulshilna
(202.179.31.11)
tsagaandaa garsan l bna sh d