Ө.Энхтүвшин: ”Өгөөмөр” захын тухай хэн ч юу ч яриагүй

 

        УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт "Да Хүрээ" зах орчмын бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Энэ талаар түүнээс тодрууллаа. 

 

-"Да Хүрээ" захыг нүүлгэх асуудлыг зогсоохыг шаардаж Та сүүлийн үед нэлээд тэмцлээ. Нааштай үр дүн гарах янз байна уу? 

 

-Техникийн захуудыг нүүлгэх асуудал дээр хотын удирдлага болон тэнд бизнес эрхэлж буй иргэдийн хооронд үл ойлголцол үүссэн гэдгийг би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан. Гэхдээ энэ асуудал зүгээр үл ойлголцол төдий биш, бүр хурцдах тал руугаа ханджээ гэдгийг энэ сарын 23-ны өдөр "Да Хүрээ" орчмын техникийн захуудын бизнес эрхлэгчидтэй уулзахдаа сайн мэдэрсэн юм. Уулзалт маш ширүүн уур амьсгалд болсон. Тэнд ямар нэгэн намчирхсан, улстөржсөн асуудал байгаагүй. Уулзалтын дараа шууд хотын удирдлагуудтай уулзах санал тавьсан. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хариу өгөөгүй харин хотын ИХТ-ын дарга Д.Баттулга маргааш нь надтай уулзсан. "Да Хүрээ" зах дээр болсон уулзалтын уур амьсгалыг нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй бид хоёр танилцуулсан. Байдлыг Д.Баттулга дарга ойлгоод байгаа юм байна гэж надад санагдсан. Би бол муугүй сэтгэгдэлтэй тэндээс гарсан. 

 

-Яг ямар асуудлуудыг хөндөж юун дээр ойлголцсон бэ? 

 

-Бүгдийг хоморголж албадан нүүлгэхгүй гэсэн. Ялангуяа битүү зах барьж байгаа бол бүр ярих юм байхгүй. Үүнийг амлая гэсэн. Харин ил задгай газарт машин зарж байгаа бол хотоос гаргана гэсэн. Үүнийх нь хариуд би, баруун талын шинэ зах дээр ч бас л задгай талбай дээр машин зарах учир ялгаагүй юм байна шүү дээ, иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод эдийн засаг хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгчдийг оролдоод хэрэггүй шүү дээ. Тэдэнд тусалж чаддаггүй юмаа гэхэд гай болохгүй бол сайнсан гэж хэлсэн. Тэгэхэд ярилцъя, тэр хүмүүстэй бид уулзана гэсэн.  

 

-Д.Баттулга дарга өчигдөр “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагадаа “Ө.Энхтүвшин гишүүн "Өгөөмөр" захыг яриад байсан” гэж гарсан байна лээ. Тэр хэр үндэслэлтэй вэ? 

 

-Би "Өгөөмөр" захын тухай огт яриагүй, ярих шаардлага ч байхгүй. "Өгөөмөр" захынхан өөрсдөө хотынхонтой учраа ололцоод ирсэн гэж ойлгодог. Ер нь Шар хадны захын орчныхонтой уулзчихаад хаа хамаагүй өөр газарт байгаа Өгөөмөрийн тухай юу гэж ярихав дээ. Д.Баттулга дарга ямар зорилготой ингэж мушгисан юм бол доо. Уг нь би түүнийг гайгүй нуруутай хүн гэж үнэлдэг байсан юмсан. Гэтэл гүтгэлгээс нь харахад бас л эргээд харангуут ар нуруу руу хутгалдаг барьцгүй нөхөр бололтой. Тэнд юу яригдсаныг Ц.Сандуй дарга нэгд нэгэнгүй сайн мэднэ. Түүнээс тодруулж болно шүү. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Иргэн (110.34.95.23)

    2016-03-30

    Aрд тvмэн тэнэг биш хувийн бизнес Хэцvv бн уу цалингаараа огооморийн 50/ худалдаж авсан биз.засгаас хулгайлаа биз дээ

  • (112.72.9.226)

    2016-03-30

    Баттулга гүтгэжээ гэж ойлгогдож баайна

  • Зочин (202.21.106.155)

    2016-03-29

    Ажлаа өгөх үе дээ"Алхам,сөөм бүрт хянаж, харах болно гэснийгээ гүйцээх гэж морилоо юу?Төрийг ядууруулах,сөхрүүлэхэд танай намын үүрэг эхлэл болсон билээ,Тэгээд эцэст нь гадны хөрөнгө оруулагчидыг үргээж чадсан?Тэгээд санаа чинь амраагүй "Улцан" болгох гээд мөрөөдөөд бна уу?махны үнийг та нар сайн хөөрөгдөөөд ямар байсныг санаж бна уу?Яагаад та нар төр, түмэн олныхоо төлөө хамтдаа нэгдээд зүтгэж чаддаггүй бэ? Учир та нарт зөвхөн албан тушаал-эрх мэдэл-худлаа амлалтууд л байдаг?Харин хэнд яааж тохох талаар хэнээс ямар алдаа гаргах бол гэж манаж байдаг нь та нарыг мөхөлд хүргэнэ...

  • Zochin (103.9.90.130)

    2016-03-29

    Niisleliin udirdlaguud neg l ih daramtalsan darga nar bdag bolj yum l bol huraana nuraana torgono ene ter gedeg l humuuseer duurch dee ene niisleliinhen..............

  • Зочин (103.9.90.130)

    2016-03-29

    Нийслэлийг удирдаж байгаа нөхдүүд арай л биш байгаа шүү бүхнийг хүч түрж хураана нураана торгоно шийтгэнэ гэсэн л хүмүүс байдаг болж дээ.

  • дпаваа (122.201.31.4)

    2016-03-29

    h\хувийн бизнестэй хүмүүс УИХ д орохоороо өөрийнхөө бизнесийн төлөө л гүйдэг. Нууц биш. Улс орныхоо эрх ашгийг нэгд тавьдаг УИХ ын гишүүн байна уу?

  • (45.117.34.6)

    2016-03-29

    пизда

  • новшоо баттулгаас (103.57.94.183)

    2016-03-29

    чи новш эцсийн эцэст надтай егеемер захаа л яриа биз дээ хегийн луйварчин чи одоо юу гээд онгонтоод байгаа пязда вэ чимээгуй царайлсан бас нэгмуу бэртэгчин чиний егеемер зах болж байвал бусад нь хамаагуй юу заавал нуулгэнэ дээ хамгийн эхэлж нуулгэнэ дээ хараарай