Сонгуулийн ажилтнуудын сургалт эхэллээ

 

        Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд орсон ажилтан, албан тушаалтанд сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгохоор  байгаа билээ.

 

 Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо  сургалтыг 21 аймаг, нийслэл түүний 9 дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна.

 

Сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүмүүс байнгын бус ажиллагаатай сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэх юм. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 27000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна. Орон даяар явагдах энэхүү сургалт  Төв аймгаас эхэллээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)