Эрх баригчдын ээлжит бусаар хуралдах хоёр дахь оролдлого бүтэлгүйтэв
- 2016-03-30
- Улс төр
- 0

Хаврын ээлжит бус чуулган нээлтээ хийхээс ердөө долоохон хоногийн өмнө УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарласан нь олны анхааралд өртөөд байна. Тэр бүү хэл, энэ хурлаар Цөмийн хог хаягдлын тухай багц хууль болон олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн нь иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй эсэргүүцэлтэй туллаа. Өчигдөр 09.00 цагт зарласан чуулганд 10.00 цаг гэхэд 10-аадхан гишүүн ирсэн учраас чуулганыг хойшлуулж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ху рал даан зарласан. Гэвч байн гын хорооны танхимд нэг ч гишүүн ирээгүй учраас 11.30 цагт Засгийн газар яаралтай хуралдаан зарласан юм.
Ийнхүү чуулганаа нээж амжаагүй ч зэрэгцүүлэн Засгийн газрын хуралдаан зарласан нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой байлаа. Эрх баригчид ийнхүү барьц ал дан сандарч, хоёр ч хурлыг давхцуулан зарласан нь Төрийн ордны гадна өрнөсөн иргэний хөдөлгөөнүүдийн эсэр гүүцэлтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байлаа. Учир нь, Цөмийн хог хаягдлын тухай хууль, олон улсын гэрээ конвенцид манай улс нэгдэн орох нь Монголын ирээдүйд маш аюултай бөгөөд бид ирээдүйд нутагтаа цөмийн хог хаягдал булшлах үүрэг хүлээнэ гэдгийг тэд хэлж байгаа юм. Ямартай ч эрх баригчид өчигдрөөс хойш бүлгийн хуралтайгаа нийлэн гурван ч хурал зарлас ны эцэст дээрх асуудлыг чуул-ганаар хэлэлцэхээс өмнө хууль оруулж ирж өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудлыг хэлэлцээд энэ асуудлаар Засгийн газар тусгайлан хуулийн төсөл өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Засгийн газар өнөөдөртөө/өчигдөр/ багтаан энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсний дараа ээлжит бус чуулганыг нээж, хуулиудыг хэлэлцэхээр тогтов. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганы завсарлагааны хугацаанд хоёр удаа ээлжит бус чуулган зарласан ч бүтэлгүйтлээ. Тэрбээр эхний удаад 24 асуудлыг хэлэлцэхээр товлосон ч чуулганыг гурвантаа зарлаад ирц бүрдээ гүй. Үүний төгсгөлд Үндсэн хуулийн Цэцийн дар гыг чөлөөлснөөр өглөө эхэл сэн чуулганыг орой нь хааж, парламентын түүхэнд шинэ “амжилт” тогтоосон юм. Харин энэ удаад мөн л гишүүдэд урьдчилан мэдээлэл хүргэлгүйгээр яаран сандран ээлжит бус чуулган зарласан нь эхний өдрөө бүтэлгүйтлээ.
ИРГЭНИЙ НИЙГМИЙНХЭН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЖАГСАВ
Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Төрийн орд ны баруун үүдэнд өчигдөр жагсаал зохион байгуулж, цөмийн шар нунтгийг бэлгэдэн шар оохорыг зам дээр цацан эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд ний ийнхүү жагсах бол сон шалтгаан нь УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх дөрвөн асуудал байв. Тодруулбал, нэг дүгээрт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, хоёрдугаарт, Монгол Улс 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол, гуравдугаарт, Бага хэмжээний цөмийн материа лын шинэчилсэн протоколыг соёрхон батлах, дөрөвдүгээрт, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менеж-ментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци гэсэн дөрвөн конвенцид нэгдэх талаар хэлэлцэхээр ээлжит бус чуулган зарласан. Товч хондоо Монгол Улсын үн дэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтыг хэлэлцэх гэж буйг хуулийн төсөлд оруулсан гэдгийг онцлов. Жагсагчид зам дээр үл мэдэх шар өнгийн нунтаг цацсантай холбоотойгоор Төрийн ордны баруун т лын замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаан дотогш нэвтрэхийг хориглосон шар тууз татаж, нэлээдгүй цагаар хамгаалалтад авав. Эсэргүүцэгчдээс “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Ц.Буян дүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнх баяр нарыг Сүхбаатар дүүр гийн шүүхийн тогтоолоор барив чилж, хоёр цагийн дараа торгох арга хэмжээ аван суллалаа. Тухайн газарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, цагдаагийн алба хаагчид ажиллаж, шар нунтгаас дээж авч, шинжилгээ хийсэн. Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шар нунтгаас урвалж аван багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн химийн хорт бодис илрээгүй байна. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид нунтгаас дээж авч, гааль, татварын ерөнхий газрын лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Шинжилгээний хариу өнөө дөр гарах юм байна. Харин зам дээр цацсан шар нунтаг химийн ямар нэгэн хорт бодис биш барилга барихад ашигладаг шар нунтаг буюу оохор гэж “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан тайлбарлалаа. Түүнчлэн шар нунт гийг цацахдаа тухайн газ рын ойр орчимд явж буй иргэ дэд ямар нэгэн хор нөлөөгүй гэдгийг батлах үүднээс иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөлөл тус нунтгийг амсч харуулжээ. Гэ тэл юунаас, хэнээс болгоом жилж тухайн замыг хэдэн цагаар хамгаалалтад авч, замын түгжрэл үүсгэн жолооч нарыг бухимдуулав. УИХ-ын ээлжит бус чуулганыг эсэргүүцэх болсон талаараа “Босоо хөх Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан “Дотоодын уран нэрээр гаднын цөмийн хаягдлыг эх орондоо авчрах гэж байна. Жишээлбэл, 2011 оны гуравдугаар сард болсон Японы Фукушимагийн цөмийн ослын улмаас бий болсон асар их хэмжээний цацраг идэвхт бодис болон Францын “Арева” компанийн уран олборлолтын хог хаягдлыг Монголд булшлах магадлал өн дөр байна. Нөгөөтэйгүүр, гад нын улс орноос зээлсэн их хэмжээний өрийг ийм байдлаар төлж барагдуулах гэсэн далд санаа агуулж байж болзошгүй. Төрийг удирдан жолоодож яваа эрх баригчид албан тушаал, мөнгө хоёрт шунаж, эрх ашгийг боддоггүй. Харин ард иргэд химийн аюултай, хортой бодисыг Монголд булснаар цаашид ямар сөрөг зүйл бий болох талаар мэдээлэл муутайг ашиглаж өнгөлөн дал далтаар дээрх асуудлыг зохицуулахаар санаархаж бай на. Ийм үйлдлийг бид хараад сууж чадахгүй. Бид үр хойчдоо эрүүл орчин үлдээх үүрэгтэй учраас эсэргүүцэж байна” хэмээн ярилаа. Өчигдөр хуралдах ёстой байсан ээлжит бус чуулганыг хойшлуулснаар тайвширч болохгүй. Төрийн эрх баригчид ямар нэгэн сиймхий ашиглаж тухайн асуудлыг хэлэлцэн баталж магадгүй хэмээн болгоомжилж байгааг тэд мөн дуулгалаа. Учир нь, 1997 оны Веннийн конвенцийн 11 дэх заалтад“Цацраг идэвхт хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн томьёолол байдаг аж. Энэ нь уран экспортолсон тухайн улс цөмийн ашигласан түлш буюу хог хаягдлаа олон улсын гэрээ конвенцийн дагуу өөртөө буцааж авах үүргийг хүлээж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Францын“Арева” компанид уран ашиглалтын гурван лиценз олгосон бөгөөд 2017 оноос уранаа экспортлохоор төлөвлөж буй. Иймд дээрх конвенцийн дагуу экспортолсон ураных нь цөмийн хог хаягдлыг Монгол Улс эр гүүлэн авах үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа тул яасан ч дэмжихгүй гэд гээ иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл чухалчлав. Иргэ ний нийгмийн арав га-руй байгууллагаас бүрдсэн “Эвлэн мандуулах хүчин”-ээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын 76 гишүүнд хаягласан захидлыг Засгийн газарт хүргүүлэв. Тус захидалд“...Ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй дээрх дөрвөн конвенцид манай улс нэгдэн орох шаардлагагүй. Та бүхэн эхлээд хуультайгаа сайн танилц...” гэсэн агуулга бүхий зүйлийг баримт тайлбартайгаар дурджээ.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)