Д.Хаянхярваа: Цөмийн асуудлаар АН гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй

 

        УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулгантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Ардын намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд ирэхгүй байна, ирцээр бойкотолж байна гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар удаа дараа мэдэгдэж байгаад харамсаж буйгаа мэдээллийн эхэнд онцоллоо.

 

Тэрээр "Өчигдөр УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсоход аль ч нам гэлгүйгээр бүгд Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэн орох тухай асуудлыг судлах ёстой, олон түмний санаа бодлыг сонсох ёстой, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой гэж үзэж байсан" гэв. Мөн олон нийтийн зүгээс ч энэ асуудлаар шаардлага тавьж, байр сууриа илэрхийлж байна. Тиймээс олон нийтийн шаардлага, ард иргэдийн эргэлзээ тээнэгэлзээ, байр суурийг сонсож, үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс, судлаачдаар судлуулсны эцэст энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Ийм чухал асуудлыг заавал ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх учир юу байна хэмээн онцлов.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Ардын нам энэ конвенцид нэгдэн орохыг эсэргүүцэж, Монголд цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжиж байгаа мэтээр АН-ын бүлгийн даргын зүгээс удаа дараа тайлбарлаж байгааг гайхаж байна. Энэ АН-ын бүлгийн даргын байр суурь уу, эсвэл АН-ын байр суурь юм уу. Ийм гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй. Засгийн газар өчигдөр Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг аваад үзэхээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болох вий.  Учир нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", 10 дугаар зүйлийн 3-т "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж заасан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан ч гэсэн  олон улсын гэрээний заалтаасаа илүү давж үйлчлэх эрхгүй байгаад байна. Иймд ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг арилгаж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн ойлголтод хүрч байж энэ асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (46.161.9.51)

    2017-07-03

    wh0cd22147 ventolin inhaler for sale zocor buy geriforte buy celexa cheap tetracycline

  • Munkh (59.153.114.9)

    2016-03-31

    AN yavuurgui zali mehee zogsoohgui bol arai dendej bna.ireh songuulid garahguigee medeed erh barijbgaa deeree l daraa hereg boloh b7h yumaa amjuulah gej ulairan zutgej bgag chin ard tumen bid medeed bna medregdeed bna.odoo bolichihvol yasiin.Gonchigdorj zunug uvgun zugeer zailchihval yasiin.odoo boloo shd ta nar.idej uuj avch zalgij hulgailj humsalj yasan duusdaggui nuhduudev ta nar chin.

  • zochin (59.153.115.54)

    2016-03-31

    Tsomiin asuudaliig eeljit busaar heleltsej bolohgui. Tsomiin asuudlaar shuugian degdeej baigaagiin tsaana uur yum baigaa baih. Gonchidorjiig tsetsruu oruulah alham, bas neg bohir meh yavj baih shig baina daa.

  • Сонирхогч (202.9.41.29)

    2016-03-30

    Энэ цөмийн конвенцд Монгол улс ороогүй байгаа тэгээд одоо орхоор юу нь болхоо байхюм бэ Монгол улсад ямар ашигтай эсвэл ямар хортой болхыг тайлбарлаа ч мөн конвенцд орохгүй бол яамар нөлөө үзүүлэх юм бэ гэдгийг ард олон доо тайлбарлаа ч энэ конвенцд ороогүй басандаа буруудах юу байсан юм бэ?