Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь, Говьсүмэр аймагт ажиллана

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хүрэлцэн очлоо. Аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулснаар эхлэх түүний албан томилолт "Бизнес инкубатор" төв болон Хамрын хийд орчмын аялал жуулчлалын бүсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзсанаар өндөрлөнө.

 

Тэрээр маргааш Говьсүмбэр аймагт ажиллах юм.  Тус аймагт ажиллах үеэрээ Шивээ овоогийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, Ерөнхий боловсролын I сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан битүү зах, Уул уурхайн политехник коллежийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн Боржигон театрт Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)