УИХ-ын ээлжит бус чуулганыг цуцалжээ

 

 

УИХ-ын ээлжит бус чуулганыг цуцалж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ.

 

Тэрбээр, "Өнгөрсөн гурван хоногт ээлжит бус чуулганыг 6 удаа чуулган нээх гэж оролдлоо. Улс эх орны чухал асуудал болох Цөмийн хаягдлыг улсын хилээр оруулахгүй байх тухай хууль хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан. Одоогийн байдлаар ирц АН-ын 35-аас 21 буюу 60 хувь, МАН 26-гаас 0, "Шударга ёс" эвслийн 10-аас 4, ИЗНН 100 хувь, биз даагч 0 хувьтай байна. Нийт дүнгээр, 35.5 хувьтай байсан тул ээлжит бус чуулганыг цуцаллаа. Энэ чухал асуудлыг хэлэлцэхэд ирэхгүй байгаа гишүүдийг ард түмэн булшлахыг төлөө байгаа гэж ойлголттой үлдэх нь байна. Ирэх 7 хоногоос хаврын чуулган хэвийн үргэлжилнэ. Чуулган ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ" гэв.

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.121)

    2016-03-31

    Яаж ч бодсон ээлжит бус чуулган зарлах нь алдаа л байсан байхгүй юу. Тэртэй тэргүй ээлжит чуулган эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад. Алдаагаа хүлээхийн оронд хэнд ч хэрэггүй тайлбар хийж, улам лавшруулахым даа.