Нээгдээгүй чуулган хаагдсан шалтгаан
- 2016-04-01
- Улс төр
- 0

УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуралдахаар зарласан боловч гурван өдөр хүлээгдсэний эцэст өчигдөр хаалтаа хийсэн. Нээгдээгүй чуулган хаагдсан шалтгаан юу байв. Ирц бүрдээгүй гэсэн шалтгаан уу, эсвэл...
Улсын Их Хурлын даргын захирамжаар ээлжит бус чуулганаар, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт гэх асуудлуудыг хэлэлцэх байсан.
Ээлжит бус чуулган хуралдах болсонтой холбоотойгоор мөн хэлэлцэх асуудлуудтай холбоотой олон асуудал үүссэн. Чингисийн талбайд 30 орчим иргэн жагсаж, 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн нэгийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж жагсаал цуглаан, уриа лоозон болоод зогсохгүй төрийн ордны гадна шар нунтаг зүйл цацаж, үүнээс үүдэн нилээдгүй бужигнаан үүсээд авсан.
Тэгвэл, өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг цуцалж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр, “Энэ гурав хоногт зургаан удаа чуулганы хуралдааныг нээх гэж оролдлоо. Улс орны чухал асуудал, цөмийн хог хаягдлыг Монгол Улс руу нэвтрүүлэхийг хориглох тухай хуулийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан. Одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 21 нь ирж, ирц 60 хувь, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 0 хувь, “Шударга ёс” эвслийн бүлгийн 4 гишүүн ирж, ирц 40 хувь, ИЗНН-ын 2 гишүүн хуралдаа ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч 3 гишүүн ирсэнгүй. Хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 35.5 хувьтай байна. Гурван өдөр үдээс өмнө, хойно хуралдаан зарласантай нийлээд 6 удаа ээлжит бус чуулганыг хуралдуулахаар оролдлоо. Ирсэн гишүүдэд баярлалаа. Ийм чухал асуудлыг хэлэлцэх гэж байхад ирэхгүй байгаа гишүүдийг ард түмэн цөмийн хог хаягдлыг булшлахын төлөө байгаа юм байна гэсэн ойлголттой үлдлээ. Ирэх 7 хоногт хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Хуралдаанд ирээгүй гишүүд хаврын ээлжит чуулгандаа ирнэ гэж найдаж байна. Асуудлуудаа ердийн горимоор хэлэлцээд явна” гэсэн байна.
Хэн хэндээ хариуцлага тооцдог ёс хаана хэдэн онд үгүй болсоныг бүү мэд. Гэсэн ч улс орны, ард түмний ирээдүйг шийдэх чухал асуудал хэлэлцэх үед чуулганы хуралдаандаа ирэхгүй байгаа эрхэм гишүүд хаана, юу хийж явна вэ? Хэн энд шаардлага тавих ёстой вэ? Эсвэл дуртай цагтаа цуглаад, дургүй нь хүрвэл очихгүй байж болдог төрийн албаны журам манайд бий юу? Энэ чинь төрийн ажил биш гэж үү.
О.Заяа

Сэтгэгдэл (7)
bxESBVmbVExzAxBvSW (188.143.232.43)
eey31g http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
nsuELERnrY (188.143.232.43)
Amptcn http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
sJQGkeAvvkCpSFKLnzA (188.143.232.22)
waHgij http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
chinbaa (112.72.11.105)
ÑаÑааÑ
(45.117.34.4)
ТÐÐÐÐÐ¥ ÐÐÐÐРЦÐÐ ÐÐÐСÐРХÐÐÐÐРСÐÐТ ЮÐ
(45.117.34.4)
УУРУУРХÐÐÐ ÐÐЦÐÐРТÐÐ ÐÐÐÐ ÐÐСÐÐ ÐÐÐ ÐРЦ ÐУУРХУÐЬРХҮРÐÐ¥ ÐÐÐÐÐÐ
irgen (103.11.192.34)
ajillaa khiij chadakhgui baigaa Z.enkhbold ogtsrokh kheregtei.