Н.Алтанхуяг: Төрөөс төрсөн тэрбумтануудын бүлэглэлийг Ерөнхийлөгч удирдан чиглүүлдэг

        Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр өмнө нь УИХ бие даасан шийдвэр гаргаж байгаа эсэх нь эргэлзээтэй болсон тул хаалттай хуралдан, төрд нүүрлэсэн хямралыг ярилцах уриалга гаргаж байсан юм. Гэвч түүний саналыг хүлээн аваагүй учир өнөөдөр ийнхүү нээлттэй мэдээлэл хийхэд хүрсэн гэдгээ хэллээ.

Олон нийтийг анхааруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн тул тэрээр нээлттэй мэдээлэл хийхээр шийдсэн аж. Тэрээр, Монгол Улс эдийн засгийн биш шударга ёсны хямралд өртсөнийг онцлов. Учир нь сүүлийн үед хуйвалдааны бүлэглэл зохиомол хэрэг үүсгэн, гэмгүй иргэдийг хэрэгтэн болгон хувиргах нь ихэссэнийг дуулгалаа. Энэ хуйвалдааны бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан, өөрт нь таалагдаагүй, өөртэй нь эвсэн нэгддэггүй иргэдийг зохиомлоор гүтгэх нь хэрээс хэтэрсэн гэв.

Авлигатай тэмцэх амаргүй ажил хэмээн Ерөнхийлөгч байнга жүжиг тоглодог. Төрөөс төрсөн тэрбумтануудын бүлэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдан чиглүүлдэг. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй тул өнгөрсөн хугацаанд маш их гүтгэлэг, доромжлолыг над руу чиглүүлсэн. Өнөөдөр би ийнхүү нэр цохон мэдэгдэл хийснээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулж байгаагаа маш сайн мэдэж байна. Гэвч ардчиллыг хамгаалах цаг болсон тул би энэ мэдэгдлийг хийж байна. Удахгүй сонгууль болно. Иргэд улс төрийн чухал шийдвэр гаргахаасаа өмнө Монгол Улсыг чухам ямар хүн удирдаж байгааг мэдэх эрхтэй.

Хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжсээр байна. Цаашид ч улам хүчирхэгжинэ гэдгийг анхааруулж байна. Тэд Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүсэл, зоригийг мохчин дарж байна. Мөн их өрийн нэрээр иргэдийг айдаст автуулж байна. Төрийн албан хаагчдыг ч хохироох нь олширлоо. Хуулийн нэр барьж шорон гянданд хорих явдал эрс ихэслээ.

АН-ын нэр хүндэд ч зориудаар халдаж байна. АН-ын гишүүд өөр хоорондоо хагаралдан, хэрэлдэхээс өөр ажилгүй мэт харагдуулж байна. Энэ бүхнийг зориудаар зохион байгуулж байна. Харин МАН-ынхан энэ бүхнийг чимээгүй ажиглан, баясаж байна.

Хуйвалдааны төр төрийн албан хаагчдын шийдвэр гаргах эрхийг барьцаалан сэйфэндээ хийчихлээ. Тэд төрийн эрхийг хууль бусаар авч Засгийн газрыг унагаасан. Тэд Монголыг хувааж идэхээр санаархаж байна” хэмээн мэдэгдлээ.

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • zochin (202.131.225.251)

    2016-04-05

    Hudlaa jujiglej bgaa 2012 ond elbegee jenko hoer yaj bailaa guldiilee ene ter geed l shoudaad baisan songuuliin shou MAN bui huurt

  • (103.26.194.131)

    2016-04-05

    ardchilsan nam unaj baigaa ner hyndee aweah l arga haij bn.zygeer l jyjig.ard olnii anhaarliig uur zygt shiljyylj bn.ene bol taktikiin l arga hemjee.elbegee dahin songogdohgyi.tyynd iu ch yyryylj bolno.jyjig togloj bn. neg l ynen bii.ardchilsan nam tyynii zasgiin gazar erunhiilugch mongol ulsiig suhryylsen.urumd oryylsan.olon tymen songoltoo hiisen.odoo ta nariig songohgi

  • zochin (103.26.194.131)

  • ОДоржпурэв 13жил хэлмэгдэгч (112.72.11.101)

    2016-04-04

    Улсаа тонож дампууруулдаг,ирэгдээ дээрэмдэн гуйранчилуулдаг ОНЦ НОЦТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БУЛГЭЛЛУУДИЙН тухай унэнийг илчилсэнд талархал дэвшуулэе. ХУМУУСЭЭ!!!ирээдуйхээ телее нэгдэцгээ!!!

  • Zochin (150.129.140.242)

    2016-04-04

    Elbegdorjiin ard Shilen dans baigaa. Altankhuyagiin ard luivar baidag. Xudlaa amlaxaas oor umgui

  • Иргэн (49.0.204.49)

    2016-04-04

    ӨӨ за за Элбэгээ ийм байж дээ

  • Иргэн (49.0.204.49)

    2016-04-04

    Гэдсэндээ хөлөө хийлцэж байна даа. Ер нь шударга ёс гэж байна уу. Энэ төр үнэхээр хямралд оржээ. Энэ бүхнийг зохицуулах үүрэг бүхий эв нэгдлийн илэрхийлэл ерөнхийлөгч өөрөө ийм байх ч гэж дээ

  • (202.21.120.66)

    2016-04-04

    За та нэг энхийн цагаан тагтаа мэт битгий жүжиглээд бай хямрал оруулсан хүн мөнөөс мөн

  • Зочин (122.201.22.127)

    2016-04-04

    Энэ шал бооронхии юм ярьжээ ? Унэхээр мэдэж байгаа юм бол тодорхой нэр ус , менежмэнтииг нь яаж булэглэлд хуваагддаг хэлчих зурх зориг байна ?? Шал марзан мэдэгдэл хиих юм ? Нуруу руу нь зугээр хатгахаас , улаан нууруу луу шууд цохиод унагасан нь дээр ? Иимэрхуу зуйлыг хэн ч хэлнэ ?