УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ
- 2016-04-05
- Улс төр
- 0

Өнөөдөр УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн хаврын чуулган нээлтээ хийж байна.
Чуулганы хуралдааныг нээж, “УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ энэ удаагийн чуулган бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулган гэдгийг онцлов. Мөн Тавантолгойн ордын асуудал дээр УИХ нэг жилийн дараах нөхцөлийг урьдчилан харж чадсаны дээр улс орны ирээдүйн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргаж чадсан” гэв.
Түүнчлэн, Монгол Улс их хэмжээний түвшний өрөнд баригдсан мэтээр ярьж буйг тэрбээр залруулаад энэ асуудлыг хөндөж ярихын тулд бусад улс оронтой харьцуулж, олон талын дүгнэлтэнд түшиглэн ярих шаардлагатай. Өмнөх жилүүдэд авсан зээл бондын төслүүд нааштай үр дүн авч байгаа ба ирэх жилүүдэд манай улсын өрийн хэмжээ буурах төлөвтэй байгаа. Бодлогогүй, үрж барагдуулах зарчмаар явж ирсэн мөнгөний бодлогоосоо сургамж авч, ХАА, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт явуулсан бодлого мөн эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Ипотекийн зээл иргэдийн ажил хийх сэдлийг сэргээж, нөгөө талдаа эдийн засаг эерэг нөлөө авчирсан. Манай улсын хүн амын дийлэнх нь ХАА-тай салшгүй холбоотой. Энэ салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ Оюутолгойн бүтээн байгуулалтаас мөнгө татах бололцоотой гээд энэхүү чуулганы үйл ажиллагаанд УИХ-ын гишүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)