Намын бүлгүүд хуралдаж байна

 

УИХ-ын Хаврын чуулганыг нээсний дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж эхлээд байна. 

 

Тодруулбал, Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд хуралдаж байгаа юм. 

 

Бүлгүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсал, Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл зэрэг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)