Г.Уянга, Л.Цог нар Шударга ёс эвслээс хасагдлаа

 

       УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарах саналыг өнгөрсөн сард бүлэгтээ хүргүүлсэн билээ. Эл саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-д өргөн мэдүүлснийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга уншиж сонсгон, нэр бүхий гишүүдийг тус бүлгээс хассаныг албан ёсоор мэдэгдлээ.

 

Тэд Шударга ёс эвслийн бүлгээс гарах болсон үндэслэлээ "Шударга ёс эвслийн бүлэг нь шударга үнэний төлөө явж чадахгүй албан тушаалд илүү ач холбогдол өгч буй учраас барьж буй бодлоготой нь санал нийлэхгүй байна” хэмээн тайлбарласан юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.21.108)

    2016-04-07

    ene 2 tengeer yah ve dee nasan turshdaa urvagch baisan tee