АН-ын 1754 үүр хуралджээ

 

       Монголын Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 26 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан  тус намын 1754 үүр нэгэн зэрэг хуралдсан байна. Үүрийн хурлуудад тус намаас УИХ-д сонгогдсон 31 гишүүн, ҮЗХ-ны 228 гишүүн оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнажээ.

 

Тухайлбал, АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар үүр, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Хан-Уул дүүргийн 15 дугаар үүр, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн 4 дүгээр үүрийн хуралд оролцсон байна.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (59.153.114.80)

    2016-04-07

    Gensek erhembayar chini yanhandsaarp baigaad tembuu tuschihsan shuudee songinii uuriin hurald suugaad a suu batuul,enhboldoo