“Давхар дээл”-ийг тайлахыг дэмжлээ

 

       УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тус хуулийн төсөл нь өнгөрсөн жилийн хаврын чуулганаар хэлэлцэгдсэн ч гишүүд дэмжилгүй “унагасан”.

 

Тодруулбал, УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглосон байсан бөгөөд хэрэв уг хуулийн төсөл батлагдвал тухайн үеийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох байсан юм.

 

Харин энэ удаад Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Хууль зүйн сайд нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгасан бөгөөд бусад сайд нарыг парламентын гаднаас томилохоор заасан байна. Өөрөөр хэлбэл дөрвөн гишүүн “давхар дээл”-тэй байж болно гэсэн үг юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)