АН-ын бүлэг хуралдана

 

       УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хурал өнөөдөр Их тэнгэрт болж байгаа аж. Энэ удаагийн хурлаар Ардчилсан намын дотоод асуудлын талаар хэлэлцэж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээллэв.

 

УИХ-ын намрын чуулганы тайланг танилцуулж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд орон нутагт ажиллах үеэр иргэд “Танай нам Засгийн газрыг барих хугацаанд их зүйлийг хийлээ. Даанч зарим нэг асуудал хэтэрч хийсэн бүтээснийг чинь баллаж байна” гэх шүүмжлэлийг олонтаа хэлсэн аж.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт “Жудагт Монгол” холбооноос зохион байгуулсан жагсаалд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцох үеэрээ УИХ-д дахин сонгож болохгүй гишүүдийн нэрийг зарлахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын нэрийг нэр дурдсан. Энэ бүгдээ дотооддоо ярилцаж ойлголцох ёстой хэмээн үзэж өргөтгөсөн хуралдаан зарласан бололтой.

 

О.Түвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)