УИХ-ын гишүүн Х.Баттулга Хууль зүйн сайдад ханджээ
- 2016-04-13
- Улс төр
- 0

УИХ-ын гишүүн Х.Баттулга дөрөвдүгээр сарын 11 буюу энэ Даваа гарагт болсон үйл явдалтай холбогдуулан Хууль зүйн сайд Д.Дорлигжавт өчигдөр хүсэлт гаргажээ.
Тэрбээр хүсэлтдээ "Санхүүгийн шалгалт хийх нэрийдлээр "Баянгол" зочид буудалд байрлах миний хувийн албан өрөөнд халдлаа. Цагдаагийн тусгай хүчний 30 гаруй тусгай ажилтан бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн тусгай ажиллагаа явууллаа. Цагдаагийн тусгай тасаг үйл ажиллагаа явуулах тусгай дүрэмтэй.
Гэтэл ингэж тусгай ажиллагаа явуулсан нь дүрэм зөрчсөн явдал боллоо. Энэ бүхэнд ЦЕГ-ын дарга Р.Чингис албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэж байна. Цаашлаад миний амь насанд заналхийлэн халдахаар завдсан оролдлого боллоо. Тиймээс Р.Чингисийг хуулийн дагуу шалгахыг хүсье" хэмээсэн байна.


О.Заяа

Сэтгэгдэл (4)
Bold (203.194.118.101)
Zugeer l neg boss khun shig gishuunii erkhee tur tutgulzuuleed shalguulchikhaach khereg khiigeegui bol ***** ai aival ***** khii
Tsoodol (203.194.118.101)
Tsast uuliin tsagaan arslan tsagaa bolokhoor shorgooljind bariul naa gej ug baidag jenko arai l boloogui baimaar daa
000 (202.179.24.214)
hoorond ni yas hayad l bh yam
(202.9.41.246)
R.CHINGIS MCS MAN-N BUUNI NOHOI DOO