Г.Уянга Тусгаар тогтнол, эв нэгдэл намын дарга болжээ

 

        Тусгаар тогтнол эв нэгдлийн намын ээлжит бус их хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт эхэлж байна. Энэ удаагийн ээлжит бус их хурлыг тус намын шинэ дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга удирдан явуулж байгаа аж.

 

Мөн тус намын хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Ардын жүжигчин Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй гишүүд дэмжигчид ирээд байна.

 

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянгын мэдээлж буйгаар тус намын хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар хүрэлцэн ирэх аж.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Khaipkhan (59.153.112.52)

    2016-04-18

    Hoyor namyg zuvshuurdeggui Jencogiin gar hol namyn darga boljee. Kkk

  • зочин (122.201.21.97)

    2016-04-18

    Хэрэггүй хүүхэн

  • zocin (59.153.87.33)

    2016-04-18

    bolj dee odoo sanaa amraa bailgui de