Л.Эрхэмбаяр мэдээлэл хийлээ
- 2016-04-19
- Улс төр
- 0

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тус намын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тэрээр мэдээлсэн юм.
ҮЗХ-ны хурлаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Тодруулбал, нэгдүгээрт “Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцоно” гэдгээ тунхаглалаа. Харин хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, баталсан гэдгийг АН-ын генсек Л.Эрхэмбаяр мэдэгдлээ. Мөн тэрээр “2016 оны сонгуульд Ардчилсан нам “Монгол хүн-2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэх мөрийн хөтөлбөртэйгөөр оролцоно. Ингэхдээ өмнөх 2016 он хүртэлх зорилтын хэрэгжилтийг үнэлж, 2020 он хүртэл төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, баяжуулсан. Мөрийн хөтөлбөрийг маргааш 18:00 цагаас өмнө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгнө. Үүнээс өмнө мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна. Түүнчлэн энэ удаагийн ҮЗХ-оор АН бусад нам, хүчинтэй ямар нэгэн байдлаар эвсэхгүй гэдгийг тодорхойллоо. Харин дөрөвдүгээр сарын 29 хүртэл бусад нам, хүчинтэй нэгдэх асуудлыг ярих боломжтой” гэлээ.
ҮЗХ-ны хуралдааныг бүрэн хаалгүйгээр нээлттэй үлдээсэн байна. УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан цаашдаа ойр ойрхон хугацаанд хуралдуулах байх гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр онцоллоо.
О.Заяа

Сэтгэгдэл (2)
(202.21.120.66)
ÐÐ½Ñ Ð±Ð¾Ð»Ð´ даÑга Ñаван Ñолгойг Ñ Ñжаа наÑÑ Ó©Ð³Ó©Ñ Ð³ÑÑÑн ÐÐ½Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½Ñг гÑÐ¹Ñ Ð±Ð¾Ð»Ð¶ дÑÑ
(103.57.93.139)
ÐӨРШҮҮ