МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

 

МАХН-ын Бага чуулганы шийдвэрийн талаар тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъян, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Нарийн бичгийн дарга Б.Тулга нар мэдээлэл хийсэн юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан “Бага чуулган хоёр өдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцлээ. МАХН-аас 2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ын  сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн МАХН-аас МАН-тай эвсэл болж сонгуульд орох асуудлыг хэлэлцсэн. Хурал өчигдөр өглөө эхэлж 16:00 цагаас МАХН-тай эвсэх асуудлаар МАН-аас зөвшилцөл хийсэн Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонссон. Намын Бага чуулганд МАХН-ын дарга оролцож байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан явж байх үед бидэнтэй сонгуульд хамтран оролцохоор зөвшилцөл хийсэн МАН-ын Ажлын хэсгийн удирдлагаас эвсэж сонгуульд оролцох асуудал тогтоосон цагт багтаж хариу өгөөгүй учраас боломжгүй боллоо гэсэн мэдээллийг ирүүлсэн. Бид бага чуулганы хуралдааныг завсарлуулж  хоёр намын дарга, Ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан. Энэ дагуу 19:40 цагт уулзалт хийх үеэр цаг хугацааны хатуу хязгаарт баригдаж эвсэх асуудал боломжгүй болсныг МАН-аас мэдэгдсэн. Бид хуулийн хүрээнд товлосон цаг хугацаанд Мөрийн хөтөлбөр өгөхөд 20 гаруй цагийн хугацаа байна. Энэ хугацаанд ойлголцлоо нэгтгэж, эвсэхийг үндэслэлтэйгээр тавьсан ч хамтрагч талууд хүлээж аваагүй. Удирдах зөвлөлдөө танилцуулж хариу хэлье гэж уулзалт өндөрлөсөн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

 

 

МАХН-ыг бага чуулган МАН-тай эвсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцлээ. МАХН анхнаасаа тогтвортой байгаа. Эвсч хамтарч ажиллах нь сонгуульд амжилт гаргах үндэс болно. Гишүүд дэмжигчдийн хүслийг харгалзан үзэж эвсэх боломж байгаа гэж үзсэн. Ингээд МАН-тай ажилласан Ажлын хэсгийн явцыг дүгнээд хоёр намын хоорондох хэлэлцээний чухал эхлэлийг тавилаа. Олон асуудлаар нэгдмэл байр суурьтай боллоо гэдгийг сайшаан тэмдэглэж байна. Тиймээс энэ чиглэлээр үзэл бодол зорилго чиглэл нэгтэй намууд цаашид хамтран ажиллах асуудлаар үргэлжлүүлэн ажиллахыг намын гүйцэтгэх байгууллагуудад чиглэл болголоо. Хамтран ажиллагч МАН-д хандаж МАХН-ын Бага чуулганаас уриалга гаргалаа. Хуулийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж байгаа учраас энэ сарын 22-ны өдөр хүртэл хамтран ажиллах асуудлыг авч үзэх, хамтын ажиллагаагаа үргэлжүүлэх саналыг уламжилж байна” гэдгийг онцоллоо. МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандсан уриалгадаа манай намын ажлын хэсэг эх орноо өнөөгийн хямралаас гаргахад хоёр намын хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдэг зарчмыг тууштай барьж ажиллаж ирсэн. Хэлэлцээрүүдийн явцад хуулийн танай тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж ирсэн. МАН-аас эвсэхгүй гэсэн шийдвэрийг гаргасанд гүнээ харамсч байна. Манай хоёр нам УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаар эерэг шийдвэр гаргах талаар дөрөвдүгээр сарын 22-ны өдөртөө багтаан ажиллахыг дахин уриалж буйгаа дурьджээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас тохиролцоо буцсан, нэмж шаардлага тавьсан, мөрийн хөтөлбөрөө түрүүлж баталсан асуудал байхгүй гэдгийг хэллээ.

 

С.САРУУЛ

 

Эх сурвалж: www.polit.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (202.5.206.157)

    2016-04-21

    зайлаа зайлаа

  • (27.123.214.90)

    2016-04-21

    enhbatar sarga ewsehgyi gesgee alban esoor helsen shyydee.uuriig n yalgyid toochoor ardchilsan nam amlasan gesen.getel dahiad l murisan.iim l ium boljdee.tegeed ergeed hair zarlaad baij boloh y. jiriin gishyydee demjigchdee ylanda gishgeed

  • (27.123.214.90)

    2016-04-21

    togloch iumaa

  • Зочин (202.9.41.170)

    2016-04-21

    Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорноо гэж Зи-дээ хулхидуулчаад ингэж майлж байгаа юм байх даа хөөрхий тэгээд ч наад асуудлыг чинь Энхбаяр шийдэхээс биш та нар шийдэхгүй дээ муу утсан хүүхэлдэйнүүд минь

  • Zochin (202.9.41.170)

    2016-04-21

    Хөөрхийс бас Зи-Дээ хулхидуулж дээ хоёр үзүүртэй зүүнүүд 2 туулай хөөсөн хүн хоосон хоцорчээ. Тэгээд ч та нар мэдэхгүй тэр Энхбаяр чинь л шииднэ шүү дээ муусайн утсан хүүхэлдэйнүүдээ

  • зочин (150.129.143.235)

    2016-04-21

    Аль нь худлаа яриад байнаа.Эвсэхээсээ эхлээд ийм байгаа энэ хоёрт ард түмэн итгэхүү

  • Зочин (103.11.192.34)

    2016-04-21

    Битгий өнгөрсөн хойно гоншигноод байгаач. 10 гаруй уулзахдаа юугаа ярьж байсан юм бол. Шийдэх хугацаа байсан л байш дээ. Улс төр, төрийн ажлаар тоглохоо боль МАХН-хан арай дэндүү л харгадаад байх юм. Цаг бол цаг хууль бол хууль улс төрчид өөө

  • ZOCHIN (202.126.89.199)

    2016-04-21

    202.21.117.190 CHAMAIG UURIIG CHINI SHOROND HIIE.

  • Shorond hii (202.21.117.190)

    2016-04-21

    N.Enhbayariig shorond hiij MAHN-iig tatan buulga, uhsenii chin evseh

  • Н.Энхбаярыг шоронд хий (202.21.117.190)

    2016-04-21

    Н.Энхбаярыг шоронд хийж, МАХН-ыг татан буулгах хэрэгтэй. Н.Энхбаяр ашиг хонжоо хайж, өөр намуудтай хэлэлцээ хийх, намуудыг шантаажлах, өөрийгөө гэмт хэрэгтэн биш гэсэн хууль батлуулах гэх мэт хувийн амбицаасаа болж хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийн үлгэрээр үйл явдал сайхан өрнөж байна.