Г.Уянга Монголын ногоон намтай эвсжээ
- 2016-04-21
- Улс төр
- 0

УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намтай хамтран "Нэгдмэл Монгол" эвслийг өчигдөр байгуулжээ. Эвслийн баримт бичгийг Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга Г.Уянга, Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
Тус эвсэл "Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр" гэсэн чиглэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулж, Аудитын Үндэсний Газарт хянуулахаар хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгыг ХҮН-тай хамтран эвсэл байгуулан, сонгуульд орно гэсэн мэдээлэл өчигдөр цацагдаад байсан. Харин ХҮН-аас энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.

О.Заяа

Сэтгэгдэл (3)
Zochin (202.131.238.146)
Pee ene amitan neeree zartai ***** huuhen yumaa
ÐоÑин (202.9.41.98)
ÐаÑÑ Ñ ÑÑгÑе
зоÑин (59.153.113.222)
Ðогоон нам ÑÐ¸Ð½Ñ ÐÐХРÑай ÑвÑÑÑн гÑÑд донгодоод байÑан