Үндэсний аюулгүй байдлын тухай хууль дэмжигдсэнгүй
- 2016-04-21
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганаар Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй. Тиймээс санал хураалтын дүнг баталгаажуулж, хуулийн төслийг буцаалаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ хуулийн төслийг хэлэлцэх ёстой. Яагаад гэхээр одоо үйлчилж байгаа хуулийн төслөөс ялгагдах юм байхгүй. Хуулийн төсөлд шинээр оруулж ирсэн 3-4 заалт байна. Бид хэлэлцэх явцдаа ҮАБ-ын зөвлөл чинь зөвлөх механизм юм уу гэдгийг ярилцах ёстой. Одоо бол эрх мэдэл хуваарилах системээ эвдээд явж байгаа. Хууль хүчний, батлан хамгаалах салбарт хоёр цонхоор тушаал очдог болчихоод байна. Тиймээс би дэмжиж байна” гэсэн юм.
О.Заяа

Сэтгэгдэл (0)