Д.Дорлигжав: ЦЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлт тавьсан нь үнэн
- 2016-04-22
- Улс төр
- 0

ЦЕГ-ын дарга Р.Чингисийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтээ энэ сарын 20-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВААС тодрууллаа.
-ЦЕГ-ын дарга Р.Чингисийг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг та Ерөнхий сай-дад хүргүүлсэн гэсэн. Энэ үнэн үү?
-ЦЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг өчигдөр/уржигдар/ Ерөнхий сайдад тавьсан нь үнэн.
-Ямар шалтгаанаар ийм санал тавьсан юм бэ?
-Хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, баталсан дүрэм журмаа зөрчиж шийдвэр гаргадаг. Нөгөөтэйгүүр нийгмийн сэтгэлзүйг сайн ойлгохгүй, байдлыг хурцатгасан байдлаар ажиллаж байгаагаас гадна хариуцсан яамандаа тухайн үед нь мэдээлэл өгдөггүй. Өөрөөр хэлбэл, үйл явдал болоод өнгөрсөн хойно бид хэвлэлээс мэдэж байх жишээтэй. Энэ мэт удирдлагын шинж чанартай асуудал гараад байгаа. Тиймээс би Ерөнхий сайдад санал тавьсан юм.
-Тэгэхээр ажлын хариуцлага алдсан гэж үзэж байгаа хэрэг үү. Үүнээс гадна ЦЕГ-ын даргыг чөлөөлөх гэж байгаагийн цаана улс төрийн шалтгаан байна гэж ойлгож болох уу?
-Улс төрийн шалтгаан бараг л байхгүй дээ.
-Одоо тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэсэн үг үү. Гэнэтхэн л асуудал өргөн барьсан болохоор чинь улс төрийн шалтгаантай байж магадгүй гэж олон нийт хардаад байна л даа?
-Энэ асуудлыг би Ерөнхий сайдад биечлэн тавьсан учраас хэвлэл мэдээллийнхэн энэ талаар мэдээгүй байж магадгүй юм.
-Р.Чингис даргын оронд хэнийг томилох вэ?
-Мэдэхгүй.
М.Өнөрөө

Сэтгэгдэл (7)
(112.72.12.9)
Saihanbilege naad dorligjava uurig ni zailuula
(112.72.12.8)
Dorligjav uuruu ***** iim zavaan hunde said ged bga uhaantai
(94.242.246.23)
huulin saidaaa ta denduuu neg taliig bariad bgaa yum bishuu. ene huulin deer chin huulch hun yamar ch asuudliig 2 talaas n harj buuruu zuviig n oldog geh yum ta battulga gej hunii tald uilchleed bgaa yum bishuu
(93.174.90.30)
gemgui ajlaa hiij bgaaa humuusii bohir uls turduu oruulaad bhiin
(93.174.90.30)
battulga, uynga, Dorligjav nar uls turd mun ch ih bohir zuil hiij bgaaaa humuusdeee. Namin buleg geh metin yriag battulga gej hun anh gargaj irsen hugiin ***** shuudee. battulgaa chi bayar shig zailaad uguuch
(93.174.90.30)
dorligjav bol ene asuudliig uls turjuulj bgaaa n todorhoi shuudeee. bugd battulgin zahilgaar hiij bgaa. battulgin shadar tuslah Dorligjav bolj bndaaa. huurhi huuli zuin said battulgin gart orchih gejdee. ene saidaaa solih heregtei gej bodoj bn
(202.9.40.26)
ZOB ZOB ALI HEDIN OGTSRUULAH BAISAN YUM.