“Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын сургалт эхэллээ
- 2016-04-22
- Улаанбаатар
- 0

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зөвлөх мэргэжилтний сургалт эхэллээ.
Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Ахмад экспертүүдийн байгууллагын зөвлөх мэргэжилтэн, зочид буудлын салбарын 50 жилийн туршлагатай эксперт Хайди Диксон удирдаж байна. Тус сургалттай зэрэгцэн аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээний ажилтнуудад зориулсан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт, эргүүлийн цагдаа нарт зориулсан англи хэлний ярианы сургалтууд явагдаж байна. Эдгээр сургалтууд 6 дугаар сар хүртэл үргэлжилнэ.
О.Заяа

Сэтгэгдэл (0)