АН-ын ҮЗХ энэ долоо хоногт хуралдахгүй

 

        АН-ын ҮЗХ энэ долоо хоногт хуралдахгүй гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэлэв. 

 

Үндэсний зөвлөлдөх хорооны хурал маргааш товлогдоод байсан юм. Тус хурлаар АН-ын генсекийн асуудал яригдах сураг бий. Өнөөгийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг жинхлэх эсвэл өөр  нарийн бичгийн даргатай болох эсэх нь энэ хурлаар тодорхой болох аж. 

 

Мөн Үндэсний зөвлөлдөх хороонд шинээр сонгогдсон гишүүдийг батлах байсан юм.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)