АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт ирэх сард болно

 

        Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг манай улс энэ сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Ази-Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нь ирэх 7 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын салхийг хагалж буй эхний арга хэмжээ юм.

 

АСЕМ-ын хүрээнд зохион байгуулах дараагийн арга хэмжээ ирэх сарын 12-13-нд болох АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтюм. Үүний дараа 6 дугаар сарын 9-10-нд АСЕМ-ын Сангийн сайд нарын 12  дугаар уулзалт, 6 дугаар сарын 20-21-нд Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Ази, Европын Ард түмний 11 дүгээр чуулган 7 дугаар сарын 4-6-нд, 7 дугаар  сарын 6-7-нд АСЕМ-ын Залуучуудын чуулган, 7 дугаар сарын 9-10-нд Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, 7 дугаар сарын 12-14-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, 7 дугаар сарын 13-14-нд Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус зохиогдохоор хүлээгдэж байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)